Нүүр » 2015 April 30th 09:55 pm
Entries posted on “April, 2015”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/351 дугаар захирамж гаргаж нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Батэрдэнэ ажиллана. Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн төслийг 2015 оны 2 дугаар улиралд багтаан Нийслэлийн […]
2015 April 30th 09:55 pm | Категор Эдийн засаг | Дэлгэрэнгүй »

Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан. Хуралдаанаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын гаргасан дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гарган, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, уг асуудалтай холбогдуулан хууль, журам зөрчсөн эрх бүхий албан тушаалтан, […]
2015 April 30th 09:47 pm | Категор Барилга,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оршуулгын үйл ажиллагааны менежментийг сайжруулах тухай” А/352 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан оршуулгын газруудын хил хязгаар, хамгаалалтын бүсийн зурвасыг нийслэлийн газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав. Харин оршуулгын газруудын хамгаалалтын […]
2015 April 30th 09:24 pm | Категор Нийгэм,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараахь асуудлуудыг хэлэлцлээ. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлсэн, үргэлжлүүлсэн зөрчлийн тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын талаарх мэдээллийг нэгтгэж, цаашид авах […]
2015 April 30th 08:54 pm | Категор Барилга,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Нийслэлийн удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн 500, Баянзүрх дүүргийн 600, Сүхбаатар дүүргийн 525, Чингэлтэй дүүргийн 580, Баянгол дүүргийн 380 нийт 3000 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг угтан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 35 мянган аж ахуйн нэгжийн дунд 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн […]
2015 April 30th 08:48 pm | Категор Эдийн засаг | Дэлгэрэнгүй »

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагаа болон Туркийн соёлын өдрийг зохион байгуулах талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз […]
2015 April 30th 04:30 am | Категор Соёл урлаг | Дэлгэрэнгүй »

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын Захирагч Александр Голков тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах хугацаандаа НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нартай уулзах хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагууд ноён Александр Голков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд […]
2015 April 30th 12:30 am | Категор Нийслэл,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулах тухай” А/350 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Татвар төлөгчдийн өдрүүдийг ирэх сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, нийслэл, дүүргүүдийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тэргүүний татвар төлөгч, аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулан урамшуулж сурталчлах, татварын тухай хууль тогтоомжийг иргэд […]
2015 April 29th 09:16 pm | Категор Эдийн засаг | Дэлгэрэнгүй »

Сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн боллоо. Тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд дүүргийн […]
2015 April 29th 09:11 pm | Категор Боловсрол | Дэлгэрэнгүй »

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын судлаачдын нийгэмлэгтэй хамтран аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил […]
2015 April 28th 09:15 pm | Категор Нийгэм | Дэлгэрэнгүй »