Нүүр » 2016 July 30th 03:02 pm Entries posted on “July, 2016”

Харанга хамтлагийн гишүүдэд “Алдрын од” гардууллаа

1821

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Хонхны дуу” клубын санаачилгаар Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын од”-оор шагнаж, хүндэтгэлийн самбарыг байршуулдаг уламжлалтай болсон. Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг шалгарсан бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Алдрын Од” хүндэтгэлийн зүүсгэлийг нь гардуулан өгч, Харанга хамтлагийн […]

2016 July 30th 03:02 pm | Категор Соёл урлаг | Дэлгэрэнгүй »

Нийслэлийн онцгой комисс хуралдахаар боллоо

1820

Улаанбаатар хотод  орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний […]

2016 July 30th 02:57 pm | Категор Нийгэм,Нийслэл | Дэлгэрэнгүй »

ТОЙМ: Шинэ Засгийн газар бүрдэж, нийслэлд үеэр буусан долоо хоног

1814

Дөрвөн гишүүнийг томилж, шинэ Засгийн газрыг бүрдүүллээ Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 17 цаг 35 минутад 53.6 хувийн ирцтэй эхэлж, 7 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан байнгын хороод хуралдахаар болсон тул хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан юм.   Ингээд байнгын хороодын хуралдааны дараа 20 цаг 54 […]

2016 July 30th 01:31 pm | Категор Нийгэм,Нийслэл,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Монголын банкууд бол жирийн иргэдийн мөнгийг хуулиар хамгаалуулан шулдаг жинхэнэ дээрэмчид

Гуравхан сая хүн амтай Монгол улсад, 14 банктай өрсөлдөн үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны 2015 оны цэвэр ашиг 135 тэрбум төгрөг болжээ. Энэ нь дэлхийд алдартай Швейцарийн төрийн өмчийн бүх Кантонал банкуудын 2015 оны нийт цэвэр ашгаас 2 дахин их аж. Юу харуулж байна вэ гэвэл Монголын банкууд бол жирийн иргэдийн олсон багахан мөнгийг хуулиар […]

2016 July 30th 12:01 pm | Категор Нийгэм,Эдийн засаг | Дэлгэрэнгүй »

ШАР НОХОЙН ТАМ

13719662_1215445898475979_6972396876660478761_o

Эрт цагт арын сайхан хангай нутагт нэгэн ноён охинтойгоо хамт амьдардаг байжээ. Ноёныд улаан хөлтийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар нохой байж гэнэ. Бас ноёныхтой ойрхон нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба тэр хоёр айлын залуус хайр сэтгэлийн холбоотой байжээ. Гэтэл ноёнтон охиноо хол нутагт баян хүнд эхнэр болгон өгөхөөр болоход охин нь өөрийн нутаг, […]

2016 July 30th 11:56 am | Категор Байгаль орчин,Нийгэм | Дэлгэрэнгүй »

Монголд жорлонгийн хувьсгал эхлүүлэх цаг нь ирсэн

1804

Монголын хүн амын дийлэнх өрх гэр хороололд амьдардаг. Тэдний  800.000 өрхийн 70% нь модон жорлонтой байна. Бүр нарийвчлавал гэр хороололд 200.000 жорлон бий гэсэн судалгаа байдаг.  Хүн өдөрт  250 гр  ялгадас гаргадаг. Зөвхөн гэр хороололд  өдөрт биеэ хөнгөлөдөг хүний тоо 793000 байна. Энэ нь хөрсний бохирдол үүсгэж, гол мөрөн бохирдуулах аюултай юм. Бие засах газар […]

2016 July 29th 02:31 pm | Категор Нийгэм,Нийслэл | Дэлгэрэнгүй »

ЗГХЭГ-ын дарга соёл, урлагт элэгтэй

1800

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимын яамдуудын болон сайд нарынх нь ажлын уялдааг хангаж ажлуулах үүргийг МАН-ын генсек, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат авсан. Түүний хувьд өмнөх Хэрэг эрхлэх газрын дарга нараас хэд хэдэн зүйлээрээ ялгарч байгаа юм. Юуны өмнө эрч хүчтэй, зоримог, шийдэмгий, мэдрэмжтэй тэрээр зохион байгуулах, удирдах ур чадвар өндөртэй нэгэн. Тиймдээ ч олон түмэн УИХ-ын гишүүн, […]

2016 July 29th 01:33 pm | Категор Улс төр | Дэлгэрэнгүй »

Сэрэмжлүүлэг: Нийслэлд дуу цахилгаантай бороо орно

1796

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 29, 30-нд  зарим дүүргээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд өдөртөө 6-11 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Салхи шөнөдөө 0-5 м/с байна. Шөнөдөө Багануур, Тэрэлж орчмоор 10-15 радус, бусад дүүргээр 15-20 градус дулаан, өдөртөө нийт дүүргээр 24-29 градус дулаан байна. 8 дугаар […]

2016 July 29th 01:14 pm | Категор Байгаль орчин,Нийслэл | Дэлгэрэнгүй »

Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалган бүртгэх товчоодод хяналтын цэг ажиллана

1792

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  2016 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/594 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар  нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын […]

2016 July 29th 01:01 pm | Категор Нийгэм | Дэлгэрэнгүй »

Цагдаагийн алба хаагчийн цалинг нэмэхийг хүсэв

1790

Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцаж эхлээд байна. Тэрбээр өнөөдөр Архивын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, албан хаагчидтай уулзаж, ажил байдалтай нь танилцсан юм. Уулзалтын үеэр харьяа агентлагийн удирдлагууд хийгдэж буй гол ажлууд болон цаашид төлөвлөсөн […]

2016 July 29th 11:47 am | Категор Нийгэм | Дэлгэрэнгүй »

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл