|

Хонины цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьтай байна

16142339_10205931631289368_1339545863445570536_nМалын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хонин сүрэгт тарих ажил энэ сарын эхээр Дундговь аймагт эхэлсэн. Нийт 1 сая 48 мянган тун вакцин татан авчирсан бөгөөд өнөөдрийн байдлаар вакцинжуулалт 90 гаруй хувьтай байна.

Дундговь аймаг 1 сая 400 гаруй мянган толгой хоньтой. Одоогоор Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Сайнцагаан, Дэрэн сумаас бусад сумын хонин сүрэгт вакцин тарьж байгаа юм. Дээрхи 5 сумын хонин сүрэгт вакцинжуулалтыг ирэх дөрөвдүгээр сард үргэлжлүүлэн хийнэ гэж Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Ц. Гэрэл хэлсэн юм.

Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хонин сүргийг ийнхүү бүрэн хамруулж цэцэг өвчний эсрэг дархлаа тогтоож байгаа боловч ирэх зун хамгийн гол хийх ажил бол малыг угаалгад бүрэн хамруулж, хороо бууцанд ариутгал халдваргүйтгэл хийх зайлшгүй шаардлагатай болж байгаа гэлээ. Учир нь цэцэг өвчний үүсгэгч вирус малын үс ноос, гадаад орчинд удаан хугацаагаар хадгалагддаг ажээ.

Т. Отгонтуяа

Монцамэ

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Lamont: Thanks for one’s marvelous posting! I quite enjoyed reading it, you can be a great author.I will ensure...
  • Raleigh: Nice post. I was checking constantly this blog and I’m impressed! Very useful information specially...
  • Bandar Ceme Online: vivid snapknowledge. http://photograwiki.com/index. php?title=User:Cemeonline
  • Noemi: We’re a gaggle of volunteers and starting a brand new scheme in our community. Your website offered us...
  • Fanny: Asking questions are truly nice thing if you are not understanding anything totally, however this article...