|

Таны амьдралын зорилго юу вэ? Ордуудын хувь тавилангийн ЗУРХАЙ

11394

Таны амьдралын зорилго, утга учир юу вэ? Баян болох уу? Эсвэл бусдад туслах уу? Хүний амьдралын зорилго утга учир бол амар амгаланд хүрэх явдал юм гэж Далай багш хэлсэн байдаг.  Бид энэ удаад зурхайн орд бүрийн амьдралын зорилго юу болох талаар сонирхуулахаар бэлтгэлээ. Та өөрийгөө сонжоод үзээрэй.

Хонины орд

Хонины ордынхон бүхий л насаараа амьдралын утга учир юу болохыг мэдэхээр хөөцөлдөх боловч таньж мэдэхгүй чигээрээ дуусах нь бий. Эсвэл амьдралын утга учрыг залуу насандаа олох боловч таньж мэдэлгүй өнгөрдөг. Тэд нэг зорилгод хүрээд дараагийн зорилгоо өмнөө тавьдаг. Хонины ордынхонд хамгийн чухал зүйл бол тэдний ажил мэргэжил, өөрийгөө хэнээр ч орлуулшгүй чухал нэгэн гэдгийг мэдрэх тэр мэдрэмж юм. Хэрэв түүнээс энэ мэдрэмжийг нь булааж авбал тэд зовж шаналдаг. Учир нь Хонины ордынхон үргэлж хөдөлгөөнтэй, байнгын ажилтай байхдаа аз жаргалтай байдаг.

Үхрийн орд

Буурь суурьтай Үхрийн ордынхон амьдралын утга учрыг бага, залуу насандаа таньж мэддэг. Үхрийн ордынхны өмнө гэр бүл, эсвэл ажил мэргэжил гэсэн хоёр сонголт тулгарч байдаг. Энэ нь тэдний хувьд тун хэцүү сонголт юм. Учир нь Үхрийн ордынхон гэр бүл, ажил мэргэжлийн аль алийг нь чухалчилдаг. Ажилдаа амжилт гаргаж, өөрийгөө боловсруулж хөгжүүлэх талаар бодох боловч ойр дотнынхоо хүмүүст цаг гаргахыг хичээж байдаг. Үхрийн ордынхны амьдралын утга учир нь ажил, гэр бүл, санхүүгийн тогтвортой байдал юм.

Ихрийн орд

Тун хувирамтгай хүмүүс. Амьдралынх нь турш тэдний зорилго тогтмол өөрчлөгдөж байдаг. Гэхдээ тэд ойр дотнынхон, найз нөхөд, санаа бодол нийлдэг хүмүүсийнхээ дунд байхдаа жинхэнээсээ аз жаргалтай байдаг. Мөн Ихрийн ордынхон бусдад тусалж байж амьдрал нь утга учиртай болно гэдэгт итгэдэг. Тэдний амьдралын нэн тэргүүний зорилго бол ойр дотнынхоо хүмүүстэй эв найрамдалтай, нийцтэй амьдрах. Зөвхөн үүний дараа л ажил мэргэжил, мөнгө хөрөнгө эрэмбэлэгддэг байна.

Мэлхийн орд

Эмзэг, сэтгэлийн хөөрөл ихтэй Мэлхийн ордынхон гэрийн ая тухтай байдал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг их үнэлдэг. Мэдээж тэд ажил мэргэжилдээ гайхалтай амжилт гаргах авьяастай. Гэвч тэд карьерын шатаар ямар ч үнээр хамаагүй өгсөхийг зорьдоггүй. Тэдний хувьд эргэн тойрныхонтойгоо эв найрамдалтай амьдарч, тусалж дэмжих дотнын хүмүүсийн дунд байхыг чухалчилдаг. Ойр дотнын хүмүүс нь аз жаргалтай байвал Мэлхийн ордынхны амьдралын зорилго биелж байна гэсэн үг.

Арслангийн орд

Түргэн зантай Арслангийн ордынхны хувьд амьдралын зорилго нь иймэрхүү дараалалтай байдаг. Нэгт, өөрийгөө хөгжүүлэх, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх. Хоёрт, эрх чөлөө. Гуравт, гэр бүл, хүүхэд. Арслангууд цаг үргэлж шинэ гарц, шинэ боломж боломж, боловсрол мэдлэгийн эрэлд явж байдаг. Гэхдээ үр хүүхдийнхээ төлөө эрх чөлөө, амьдралын бусад зорилгоо золиосолж чаддаг. Учир нь зарим Арслангуудын хувьд үр удмаа үлдээх нь амьдралын ариун зорилго байдаг.

Охины орд

Охины ордынхон төгс зүйл бүтээхийг мэрийдэг. Үүнд тэдний амьдралын утга учир оршино. Тэдний эргэн тойрон ямар ч дутагдалгүй, төгс байхыг Охины ордынхон бүхий л сэтгэл зүрх, бодол санаагаараа хүсэж байдаг. Мэдээж амьдрал бодит байдал дээрээ төгс зүйлээс хол гэдгийг тэд удахгүй ойлгодог тул сэтгэлээр унаж, гутрах нь бий. Тэд амьдралдаа ажил, үүрэг хариуцлагыг нэгт тавьдаг бөгөөд бусад зүйл хүлээж болно гэж боддог.

Жинлүүрийн орд

Шударга үнэний төлөө тууштай тэмцэгчид. Амьдрал, тойрон хүрээлж буй хүмүүс тэдний урмыг хугалах нь цөөнгүй. Гэхдээ тэд удаан гуньж гутраад байхгүй. Жинлүүрийн ордынхны амьдралын зорилго бол өөдрөг үзэл, өөрт итгэх итгэл, найз нөхдийн дэмжлэг юм. Энэ бүгд тэднийг хөл дээрээ дахин босож, шударга үнэний төлөөх тэмцлээ үргэлжлүүлэхэд нь тусалдаг байна.

Хилэнцийн орд

Амьдралын зорилгогүй байхыг тэвчиж чаддаггүй, дайчин хүмүүс. Тэд амьдралдаа зорилго тавьсан л бол энэ амьдралынх нь утга учир болдог. Зорилгодоо хүрэх зам нь тэднийг аз жаргалтай болгодог. Хилэнцийнхний амьдралын зорилгыг эрэмбэлбэл нэгт өмнөө тавьсан зорилго, хоёрт гэр бүл, мөнгө байдаг.

Нумын орд

Нумын ордынхон амьдралынхаа зорилгыг тодорхойлж чадахгүй өнгөрүүлэх нь бий. Зорилгоо үргэлж
өөрчилдөг, ажлаа сольдог зан нь үүнд гол буруутан байх. Тэд амьдралаас юу хүсэж байгаагаа тэр бүр мэддэггүй тул урсгалаараа амьдрах нь бий. Магадгүй энэ нь тэдний амьдралын утга учир ч байж болох юм.

Матрын орд

Нийгэмд өндөр байр суурь эзлэх нь тэдний амьдралын гол зорилго. Харин үлдсэн нь тэдний хувьд тийм ч чухал биш. Тэд хүүхэд байхаасаа л алдар нэрд хүрэхийг хүсдэг. Мөнгө бол тэдний амьдралын салшгүй хэсэг. Харин гэр бүл гуравдугаарт тавигдана. Гэхдээ энэ дараалал нь тийм ч хатуу мөрдөгдөөд байдаггүй. Заримдаа алдар нэрт дуртай Матрын ордынхон дотно хүмүүсийнхээ төлөө зорилгын эрэмбээ өөрчлөх нь бий. Гэхдээ л тэдний амьдралын үндсэн зорилго алдар нэр, хүндлэл, санхүүгийн тогтвортой байдал байдаг.

Бумбын орд

Амьдралынхаа туршид тэд зорилгоо тун амархан өөрчилж байдаг. Гэхдээ нэг зүйл л хөдөлшгүй үлддэг нь өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө хайх үйл юм. Найз нөхөд, шударга үнэний төлөөх тэмцэл дараагийн зорилго байдаг. Зөвхөн үүний дараа гэр бүл, мөнгө хөрөнгө эрэмбэлэгддэг байна.

Загасны орд

Загасны ордынхон дотны хүмүүсээ юунаас илүү чухалчилдаг. Тэдэнд найз нөхөд, дотнын хүмүүсийнх нь тусламж дэмжлэг тун чухал байдаг. Ганц бие Загасын ордынхон хамгийн аз жаргалгүй хүмүүс байдаг. Тэд хайртай хүнээсээ салахдаа сэтгэл гутралд орж аз жаргалгүй болдог. Тэдний амьдралын зорилго – энх тайван, хайр сэтгэл юм.

source: ontslog.com

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл