|

25 жилийн өмнө нутагшуулсан тахийн сүрэг 600-д хүрлээ

52
Дэлхийд устаж үгүй болж, нэн ховордоод байсан тахь хэмээх зэрлэг адууг 1992 онд анх Монголд авч ирж нутагшуулж байжээ. Өөрөөр хэлбэл 25 жилийн өмнөх энэ өдөр Монголд тахийг нутагшуулах арга хэмжээг зохион байгуулж байв. Тал нутагтаа бэлчээрлэж, идээшсэн тахийн сүрэг их зуднаар нэлээд хоргодсон ч 2001-2009 онд тоо толгой нь өсч, 150 гаруй болсон баяртай мэдээ дуулдав.

Шинээр нутагшуулсан тахиуд хачигаар дамжин цусны халдварт өвчин халдаж, хоргодох тохиолдол их байсан. Өвчний учир шалтгааныг тогтоож, тарилга, дархлаажуулалт хийж, хамгаалж чадсан тухай мэдээлэл байна. Одоо 300 гаруй км үргэлжлэх Зүүн гарын их говьд тахийн сүрэг идээшин амьдарч, тоо толгой нь өсөн нэмэгдсээр байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Хустайн нуруу, Тахийн талд 55 унагаар тахийн сүрэг бүл нэмээд байгаа мэдээллийг албаныхан өгчээ. Ингэснээр Монголын гурван байршил дахь тахийн сүрэг 600-д хүрлээ.

2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газраас олгож буй Хөгжлийн тусламжийн “Баруун Монголын Дархан газар дахь ховордсон амьтдыг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд “Тахийг буцаан нутагшуулах” төслийн 6 дахь удаагийн хүргэлтийг зохион байгуулж байлаа.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Benny: Hello very nice website!! Guy .. Excellent .. Amazing .. I will bookmark your web site and take the feeds...
  • Angelina: I know this web page presents quality dependent articles and additional stuff, is there any other web page...
  • Fredericka: This is very interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look...
  • Liam: Hello, every time i used to check blog posts here early in the dawn, because i enjoy to find out more and more....
  • Tamika: There’s definately a lot to find out about this subject. I really like all the points you have made....