|

АНУ-Д ОЛОН ЖИЛ ГЭРИЙН ХОРИОНД БАЙСАН ОХИДЫН ДОТОР МОНГОЛ ХҮҮХЭД БАЙЖЭЭ

68

АНУ-ын Индиана мужийн оршин суугч эмэгтэй гэртээ хоёр охиныг олон жил хорьж, нийгмээс тусгаарлаж байсныг илрүүлсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Мэри Хеллэр хэмээх энэ эмэгтэйг баривчлан шалгаж, шоронд хориод байгаа юм байна.

Анх өнгөрсөн нэгдүгээр сард цагдаа нар энэ талаар мэдээлэл авч хэргийг шалгаж эхэлжээ. Гэрт нь өсвөр насны хоёр охин байсны том нь Хятадаас, бага нь Монголоос ирсэн хүүхдүүд байсан гэнэ.

Одоо 19 ба 15 настай охидыг багад нь сургуулиас гарган гэртээ байлгаж, өөрөө дөрвөн аргын тоо, бичиг үсэг заах гэж оролдож байсан ч сүүлдээ больж, зөвхөн хорьж цагддаг болсон тухай охид мэдүүлсэн байна.

Мөн анх гэрт нь нэвтрэхэд охид маш их турж эцсэн, хоол тэжээлийн дутагдалд ороод байжээ. Одоо тэднийг Хүүхэд Хамгаалах Төвд байрлуулж, анхан шатны боловсрол олгож байгаа гэнэ.

Охид зөвхөн шуудан, хэвлэл авах гэж гэрээсээ гардаг байсан гэж мэдүүлжээ.

Анх тэднийг хоригдож байгааг илрүүлсэн эмэгтэй охидыг гэрийнх нь ойролцоох түргэн хоолны газарт оруулахад хэрхэн хоол захиалах, идэх аргаа мэдэхгүй байсан гэнэ. Нэг үгээр хэлбэл нийгэмд хэрхэн биеэ авч явах талаар ямар ч мэдлэггүй байжээ.

Хеллэр одоо Адамс дүүргийн шоронд хоригдож байгаа гэнэ.

Хэвлэлийнхэнд анх удаа ил болж байгаа энэхүү хэргийн талаар цаашид дэлгэрүүлж мэдээлнэ гэж орон нутгийн Wane TV суваг тайлбарлажээ.

source: ikon.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • SeventyOne: always a large fan of linking to bloggers that I enjoy but really don’t get quite a bit of link...
  • family vacation: What i don’t understood is in fact how you’re no longer really much more...
  • Windy: There is visibly a bunch to realize about this. I believe you made various nice points in features also. my...
  • Secure Messenger: one of our visitors recently proposed the following website
  • Threema: that may be the end of this article. Here youll come across some internet sites that we consider you will...