|

Залуу жүдочид дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр Хорватыг зорино

11912
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2017 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорват улсын Загреб хотноо 10 дугаар сарын 17-22-нд болно.
Энэ удаагийн тэмцээнд хүч, ур чадвараа сорих Монголын залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд: Эрэгтэйчүүдийн 55 кг-д Л.Өнөболд, 60 кг-д Ж.Амарболд, Б.Мягмардорж, 66 кг-д Т.Баттөмөр, 73 кг-д Б.Батболд, 81 кг-д Б.Батбилэг, 90 кг-д Б.Тэнгис, -100 кг-д О.Хангал, О.Цэцэнцэнгэл, +100 кг-д Б.Лхагвадорж тус тус барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Хорлоо, 52 кг-д Б.Мөнхжаргал, Б.Хорлоодой, 57 кг-д Б.Алтанцэцэг, Л.Энхрийлэн, 63 кг-д М.Даваасүрэн, О.Саруул, 70 кг-д А.Оюунгэрэл нар тус тус хүчээ сорих юм. Манай баг тамирчид өнөөдөр Хорват улсыг зорино.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл