|

“National Geographic”-аас нэрлэсэн хамгийн аюултай 10 амьтан

Таны эргэн тойронд, магадгүй гэрт тань эгдүүтэй хөөрхөн амьтад олон байгаа биз. Муурын зулзага, үнэнч нохойгоо илэхдээ та аюултай эсэхийг бодох ёстой. Учир нь тэд бол амьтад” хэмээн “National Geographic” бичжээ. “National Geographic” дэлхийн хамгийн аюултай 10 амьтныг нэрлэжээ. Дэлхийн хаа саагүй явахдаа та ямар амьтдаас болгоомжилж явах ёстойг хүргэе.

10. Комодо луу- Туйлын баавгай шиг харагддаг Комодо луу хоол хүнсийг голж шилдэггүй. Тэд шувуунаас эхлээд усны үхэр, хүн, шавьж гээд бүхнийг иднэ. Комодо луу аймшигтай анчин. Тэд нүх ухаад идшээ орохыг хүлээн чимээгүй нуугдана. Хэн нэгэн унасан тохиолдолд давхин ирж хамгийн түрүүнд багалзуурыг нь хаздаг. Ингэснээр түүний ихэнх олз цус алдаж үхдэг байна.

9. Цэ Цэ ялаа- Энэ жижигхэн цус сорогч ялаа Африкт унтах өвчний хазалт хийдэг гэдгээрээ алдартай. Жилд дунджаар 300 мянган хүн энэ ялаанд хазуулж үхдэг байна.

8. Ирвэс- Ихэнх амьтад шархадсан үедээ айж, зугтаадаг. Гэхдээ ирвэс биш. Энэ араатан шархадсан үедээ улам ч ууртай болдог байна. Зөвхөн ууртай болоод зогсохгүй хүчтэй болдгийг ч эрдэмтэд тогтоожээ. Ирвэсийг шархдуулна гэдэг ч бодоод ч хэрэггүй санаа биз.

7. Бүрхүүлт хорт могой- Энэ могойд хазуулсан хүн хамгийн ихээр тарчилдаг. Түүний хор бусад могойн адил шууд биед нөлөөлдөггүй. Та эмнэлэгт хүргэгдэж, түргэн тусламж авсан ч долоо хоногийн турш цус алдаж үхэх болно.

6. Бразилийн хэсүүлч аалз- Энэ бол дэлхийн хамгийн хортой аалз юм. Үүгээрээ ч Гиннессийн номонд бичигджээ. Бразилийн хорт аалзыг улам аюултай болгож байгаа зүйл нь “хэсүүлч” хэмээх нэр нь юм. Тэд орон байр, машинд нуугдаад таныг отож байдаг бөгөөд хүн олонтой газар зэрэгт өдрийн цагаар хүртэл байж л байдаг.

5. Цэнхэр бөгжит наймаалж- Гольфийн бөмбөг шиг хэмжээтэй энэ амьтныг биеийнх нь хэмжээгээр басах хэрэггүй. Түүний биед насанд хүрсэн 26 хүнийг зэрэг хөнөөх хэмжээний хорын шингэн бэлэн байдаг. Тэр шингэнийг тайлах ерөндгийг эрдэмтэд гаргаж авч чадаагүй байна. Түүнд хазуулаад нэгхэн секунд болоход та амьсгалж чадахгүйд хүрнэ.

4. Хиппо буюу Армана-Тэд өвсөн тэжээлтэн хэдий ч догшин ширүүн гэдгээрээ Африкийн хамгийн аюултай амьтны тоонд орж байгаа юм. Түүнийг уурлуулаагүй байхад ч хүн лүү гэнэт дайрах явдал элбэг.

3. Давслаг усны матар- Давслаг усны матар үхэрнээс эхлээд халим хүртэл усан дотор байгаа бүхий л зүйлийг иддэг. Хоолоо амьгүй болгохын тулд “үхлийн эргэлт” хэмээх тактик хэрэглэнэ. Давслаг усны матар хоолоо бат зуугаад усан дотор түүнийг живж амьгүй болтол эцэг төгсгөлгүй мэт эргэлддэг байна. Хэрвээ та түүнд баригдвал аврал үгүй.

2. Африкийн заан- Дэлхийн хамгийн том амьтдын нэг зааныг та “Дамбо” дээр гардаг шиг амгалан амьтан гэж бодож байна уу? Тэд ихэнхдээ тайван байдаг. Гэхдээ уур нь хүрвэл нэг дэвсэлтээр хоёр хирсийг дэвсэж алах чадалтай амьтан.

1. Шумуул- Аюултай амьтны жагсаалт дэлхийн хамгийн том амьтнаас хамгийн жижиг рүү ирлээ. Хэдий тийм ч жижиг гэлтгүй үхлийн аюултай амьтан бол шумуул юм. ДОХ-ыг шумуулын хазалтаар дамждаг гэсэн яриа бий. Энэ худал. Гэсэн хэдий ч энэ жижиг амьтанд хазуулж өвчин авснаар жилд 2-3 сая хүн амиа алддаг байна.

1 Шумуул

2 Африкийн заан

3 Давслаг усны матар

4 Хиппо буюу Армана

5 Цэнхэр бөгжит наймаалж

6 Бразилийн хэсүүлч аалз

7 Бүрхүүлт хорт могой

8 Ирвэс

9 Цэ Цэ ялаа

10 Комодо луу

Aldar.mn

1 Сэтгэгдэл сэтгэгдэл ““National Geographic”-аас нэрлэсэн хамгийн аюултай 10 амьтан”

  1. I simply want to say I’m new to blogging and site-building and definitely loved this web site. More than likely I’m likely to bookmark your blog . You surely come with good articles and reviews. Kudos for sharing with us your website.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • nike react: My spouse and i felt thrilled Albert managed to conclude his basic research while using the ideas he came...
  • StevImmecy: Kamagra 100 Online Is Amoxicillin The Same As Penicillin cialis 5mg best price Rosa Impex Viagra Problemi...
  • air max 97: I wanted to write down a small comment to express gratitude to you for all of the amazing points you are...
  • moncler jackets: I would like to express some thanks to this writer for bailing me out of this scenario. As a result...
  • Dexter: Hi there just wanted to give you a quick heads up and let you know a few of the images aren’t loading...