|

Алдах эрхгүй хүн

11778

“Эрдэнэт” үйлдвэрийн дулаан, цахилгаан, уур, усны бүх л тоолуурыг хариуцдаг Цахилгаан цехийн Телемеханикийн хэсгийн цахилгаанчин П.Эрдэнэбилэгийг би ийн нэрийдсэн юм. Эх орны уул уурхайн хамгийн том үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг хангахаар сонор соргогийн манаанд үүрэг хүлээсээр тэр гуч гаруй жилийг үджээ. П.Эрдэнэбилэг “Манай хэсгийг “Эрдэнэт” үйлдвэрийн “нүд чих” хэмээдэг нь учиртай.

Хэмжүүрүүдийн бүрэн бүтэн байдал, хүчдэл гүйдлийг хянаж, техник үйлчилгээ хийн, доголдлыг илрүүлэн зассанаар үйлдвэрийг алдагдал хүлээхээс сэргийлэх төдийгүй хүний амь нас эндэхээс ч хамгаалдаг буянтай ажил” гэж ярихдаа бахдангуй инээмсэглэв. Тэд баяр ёслол, амралтын өдрүүдэд ч жижүүрлэн ажиллаж, утсаа байнга нээлттэй байлгах, Эрдэнэтийн нутаг дэвсгэрээс гарах “эрхгүй”.

Тоног төхөөрөмжид доголдол гарахад өвөл, зун, өдөр, шөнийн аль ч цагт бэлэн байх хатуухан даалгавартай. Гэлээ ч мэргэжилдээ тэр туйлаас дуртай төдийгүй эзэн нь байхыг хичээсээр ирсэн. Техникийн дэвшлийг дагаад “Эрдэнэт” үйлдвэрийн эрчим хүчний хэмжүүр, тоног төхөөрөмжүүд ч шинэчлэгдэж, хөгжлийн хурдаас хоцрохгүйг хичээн өөрөө ч мэрийсээр. Тэр “Манай хэсэг 11-үүлээ, зөв сэтгэлтэй сайхан хүмүүсээс бүрдсэн хамт олон. Би дунд мэргэжилтэй цахилгаанчин, бусад нь шижигнэсэн залуу инженерүүд. Эд маань гадаад хэл, техникийн өндөр боловсролтой болохоор миний ажилд их дэм болдог” гэх.

14020

Харин хамт олон нь П.Эрдэнэбилэгийн тухай, “Бид сургууль төгсөөд ирэхдээ Билгээ ахыгаа голдуу дагалддаг байсан. Тэр уйгагүй хөдөлмөрч бас тусч хүн. Мэддэг чаддаг бүхнээ залууст харамгүй зориулах төдийгүй, өөрт байгаагаараа хүнд үргэлж тусалж явдаг”гэсэн юм. Үнэхээр ч тэр “тосон” мөртэй, сэтгэл сайтай нэгэн. Телемеханикийн хэсгийн сүүлийн үеийн залуу инженерүүд анх онол заалгасан “ногооноороо амьтад” ирэхэд Эрдэнэбилэг тосч аваад зааж зөвлөсөөр хэсэг хугацааны дараа инженер, дарга болон дэвшээд явчихна. Тэгэхэд нь өөрийн хүүхэд адил баярлаж, тэднээрээ бахархана.

Гудамжинд хүүхдээ тэврэн яваа ядруухан бүсгүйд “Дүү минь хүүтэйгээ хоол аваад идчих” гээд л халаасан дахь мөнгөө шавхаж өгчихөөд алхчихна. Цех хэсгийнхнээ сайн үйлсийн аянд уриалан дуудаж, амьдралын нугачаанд бүдчиж яв