|

Хамгийн олон малтай Өвөрхангай аймгийн зарим сумд зудын байдалтай байна

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан “Шуурхай штаб” мөн ХНХ-ын сайд С.Чинзоригийн хамт  Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Бүрд,  Баян-Өндөр, Сант сум,  Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд ажиллалаа.

218793-05122017-1512460220-1309262789-zud

Булган аймгийн Рашаант суманд 541 өрхийн 207310 толгой мал өвөлжинө. Сумын хэмжээнд 75 өрхийн 24309 мал отроор өвөлжиж байна. Өвөлжилт хүндэрч, онцгойлон анхаарах шаардлагатай 4 багийн 92 малчин өрх бий. Өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд өнгөрсөн сарын байдлаар 30 998 бог, 4002 бод мал нядалж, борлуулжээ.

Улсын хэмжээнд хамгийн олон малтай Өвөрхангай аймгийн хувьд 7-8 сум зудын байдалтай байна. Аймгийн хэмжээнд 5 сая 800 орчим толгой мал өвөлжих юм байна. Энд бэлчээрийн даац гурав дахин хэтэрчээ. Аймгийн хэмжээнд нэг сая 100 орчим мянган мал отор нүүдлээр өвөлжиж байна.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн малчин Д.Мөнхсайханы гомдлын дагуу оторлож байгаа малчдад  төлбөрийн дарамт үзүүлэхгүй байхыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, сумын засаг дарга нарт үүрэгдлээ.

Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд өвөлжилт хүнд байна 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, сумын засаг дарга нарт малаа оторлуулж байгаа малчдад үзүүлэх эмнэлэг, хэв журмын үйлчилгээг сайжруулах, шуурхай ажиллах чиглэл өглөө.

Дундговь аймгийн хувьд 4 сая орчим толгой мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд 40 хувь бэлчээрийн нөөцтэй, 30 хувьд нь бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн байдалтай байна. Малчид энэ жилдээ аймаг дотроо отор нүүдэл хийгээд, гадагш явахгүй гэв.

Аймаг өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө 100 хувь бүрдүүлсэн ч өвөлжилт хүндэрвэл хүрэхгүй байх эрсдэлтэй тухай аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл