|

1072 ХУВЬЦААНЫ ЭЗЭН ТАНЫ НЭЭЛТТЭЙ ИЛТГЭЛИЙН ТАЛБАР

16469

“ГАЗРЫН ДООРХ БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ БАЙНА” гэсэн үндсэн хуулиараа олгогдсон ЭРХ ИРГЭН ТАНД БИЙ!!!

Харин энэ эрхээ Монголын ард түмэн хэзээнээс эдэлж эхлэх вэ?

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан уул уурхайн талаар баримталж буй байр сууриа илэрхийлэхдээ “Хойшид Таван толгойн ордыг үндэсний компаниуд нээн ажиллуулах ёстой” хэмээн хэлсэн байна. Гэтэл яг одоо Монголын нийт ард түмний өмч, байгалийн баялгийг МCS, МАК, Өсөх зоос, Ажнай, Өмнийн говийн элс зэрэг өнөөх л төрөөс төрсөн тэрбумтнууд, нэг хөлөө улс төрд, нөгөө хөлөө бизнесийн салбарт дүрсэн олигархууд эзэмшсээр…
Харин Ерөнхий сайдын хэлсэн энэ үгийг ухаж бодвоос “Таван толгойн ордоо нээн ашиглах боломжийг ард олондоо олгох хэрэгтэй” гэсэн санаа болох нь ойлгогдож байна. Тэгвэл ард олонд ийм боломж бий юу? гэх асуулт урган гарна.

Энэ бүхнийг тоочихын учир Монгол ахан дүүс маань “Бид мөнгөгүй” гэж суух биш өөрсдийн эв санаагаар “Ард түмний таван толгой” үндэсний компанийг байгуулбал хөрөнгө оруулахад бид бэлэн, 5 сая ам.доллар зарцуулан боловсруулсан ТЭЗҮ нь ч бэлэн байна.

Манай “Шинху групп” БНХАУ-ын хувийн хэвшлийн томоохон төлөөлөл бөгөөд өдгөө дэлхийн 17 улсад уул уурхай, газрын тос, хурдны вагон, зам харилцаа, эрчим хүч, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн салбаруудад 100 хувийн хөрөнгө оруулалтуудыг хийж, салбар бүрт амжилттай үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

7 хувийн банкны хувьцааны ихэнхийг эзэмшдэг. Тухайлбал “China citic bank”-ны 40% -ийг бүрэн эзэмшихийн зэрэгцээ 3 даатгалын компанитай, 4 охин группээ Хөрөнгийн биржид гаргасан групп юм. Бид алив улс орны бизнесийн салбарт хөрөнгө оруулахдаа улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй, цэвэр бизнесийн шударга зарчмыг баримталдаг.

“Шинху групп” Таван толгойн төсөлд хөрөнгө оруулснаар МУ-ын мөнхийн хөрш, БНХАУ-рүү бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлох арга замуудыг бүрэн шийдвэрлэх чадамжтай. Учир нь аливаа улс оронд бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийх нь яг л хувь хүн хоорондын ойлголцолтой адил юм. Хуучны танилууд өөр хоорондоо бизнес эрхлэлтийн цар хүрээгээ мэддэг, итгэлцдэгийн адилаар бид БНХАУ-ын төрийн байгууллагуудтай хэлэлцээр хийх боломжтойг илтгэе. Тэр дундаа доорх салбаруудад бид давуу талыг үүсгэсэн. Үүнд:

1. Олон улсад өөр хаана ч нээн эзэмшээгүй 3 тонн нүүрсэн дээр 4 тонн ус нэмээд 1 тонн цэвэр бензин гаргаж авдаг технологийг зөвхөн Шинху групп эзэмшин, амжилттай ажиллаж байна.
2. “Шинху групп” БНХАУ-ын үйлдвэрүүд болоод далайн боомтууд руу байгалийн баялаг, түүхий эдийг тээвэрлэх ачаа тээврийн төмөр замын 10%-г дангаар эзэмшдэг тул Монголд хөрөнгө оруулан төмөр зам тавьсан ч Хятадын төмөр замтай шууд холбох боломжтой.

3. Бид Таван толгойн ордод хөрөнгө оруулбал ӨМӨЗО-ны Хатан голоос ус татан ашиглаад, үйлдвэрлэлийн дараа 100 хувь цэвэршүүлсэн ус болгож Хатан голд эргүүлэн нийлүүлэх зөвшөөрлийг БНХАУ-ын Хатан голын хамааралтын газраас авсан.

4. Мөн “Шинху групп” зөвхөн БНХАУ-ын нутаг дэвсгэрт нар, салхи, гал, усан цахилгаан станц 20-иодыг бүтээн байгуулж, STATE GRID-групптэй бүс нутгуудад цахилгаан нийлүүлэх гэрээ хийн ажилласаар байгаа тул Монголоос Хятад руу цахилгаан экспортлох гэрээ байгуулах боломж бий.

МУ-ын Ерөнхийлөгчийн аж үйлдвэрийн парк байгуулах зорилгод эв санаагаа нэгтгэн, МУ-ын Ерөнхий сайдын хэлсэнчлэн төрөөс төрсөн тэрбумтан 30 гэр бүлээс үл хамаарах үндэсний компаниа байгуулж чадвал бид нарийн мэргэжлийг, технологийг, техникийг, хөрөнгө оруулалтыг гадаад улсаас оруулъя.

Түүнчлэн олон нийтийг хэрхэн зохион байгуулж хөдөлмөрлүүлэх, хэрхэн бүтээн байгуулах, бүтээгдэхүүнийг хэрхэн импортлох, хэрхэн ашиг олох, хэрхэн хувиарлаж, хамтдаа хөгждөгийн үлгэр жишээ, дэлхийд үнэлэгдсэн цэвэр бизнес хөгжлийн загвар бидэнд байна.

Хэрэв Ерөнхий сайдын хэлсэн “Үндэсний компани” гэх тодотголд өнөөх л МCS, МАК, Өсөх зоос, Ажнай, Өмнийн говийн элс зэрэг компаниуд байх аваас эдгээрийн ард бүгдэд нь Хятадын төр байгааг мартаж үл болно! Харин “Шинху групп” хувийн өмчит бизнесийн байгууллага аливаа улс үндэстний аюулгүй байдал, тугаар тогтнолд огтхон ч нөлөөлөхгүй билээ.

Иймд та бүхнийг дээрх агуулгын хүрээнд энэхүү “НЭЭЛТТЭЙ ИЛТГЭЛИЙН ТАЛБАР”-т үзэл бодлоо илэрхийлж, санал сэтгэгдлээ хуваалцахыг урьж байна.

#Хүндэтгэсэн_Шинху_групп_ийн_Далайгаас
Dalai Dalai Dalai Dalai

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sarahcycle: корсет после беременности фото бандаж для тепловоза где купить корсет после шунтирования цена ушить...
  • JeffreyNot: офисный водитель на авто компании вакансии —— работа водителем на автобусе межгород работа...
  • Aaronphora: водитель работа вакансия —— тануки подольск вакансии водитель доставки водитель газели...
  • HubertBUP: работа вахтами на севере водителем —— ищу работу водителя в ташкенте найти работу водитель с...
  • Scottingex: вакансия водителя полоцк новополоцк —— работа дальнобойщик в краснодаре водитель работа...