|

Тэсийн голын хөндийгөөр 50 градус хүрч хүйтэрч байна

527-1514956793p1c2t6qebk1gpk1ciqo5e8kpnt73
Увс /МОНЦАМЭ/. Энэ оны 1 дүгээр сарын 2-9-ийг хүртэлх аймгийн 7 хоногийн цаг агаарын урьдчилсан дүн мэдээ гарсан байна. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах юм байна.
Энэ сарын 3-4-нд нутгийн өмнөд хагаст, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурах аж. “Салхи нутгийн өмнөд хэсгээр 9-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 32-37 градус хүйтэн байна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ. Увс аймгийн Тэс сум нь өвөлдөө 50 хэм хүрч хүйтэрч, зундаа 40 хэм хүрч халдаг эрс тэс уур амьсгалтай бөгөөд энэ жилийн хувьд Тэс нэрээ мөн л хадгалж байна.
Б.Батхүү
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Stevennak: http://en-erteam.nprotect.com/ 2013/01/microsoft-security-bul letin-summary-for_9502.html...
  • Mitchel: What’s up to every , because I am genuinely eager of reading this webpage’s post to bbe updated...
  • WilliamRop: «Гипермаркет цветов» – широкий ассортимент шикарных букетов на выпускной и последний звонок. «Гипермаркет...
  • Bryanetece: Get me friends plis
  • Joxi Tube: joxi tube