|

Шатахууны үнэ зориудаар нэмбэл орлогын 6 хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр торгоно гэв

2017 ??? ?????????? ????? 03.???????? ??? 100 ????????? ?????????. ????? ??????? ?.???????/ ???

Засгийн газраас  автобензины онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой ШТС-ууд хязгаарлалт хийж эхэлсэн. Энэхүү хязгаарлалтыг иргэд шатахууны үнийг нэмэх вий хэмээн болгоомжилж буй юм. Тэгвэл шатахууны  нөөц, үнийн асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва  ийнхүү ярьж байна.

Тэрээр ” ШӨХТГ-аас хуулийн хүрээнд хязгаарлалт хийх нөхцөл үүссэн үү гэдгийг шалгаж  байна. Зарим аж ахуйн нэгж байгууллагууд шатахууны хомсдол үүсгэж байгаа бөгөөд шатахууны хязгаарлалт тогтоосон аж ахуйн нэгжүүдийг өрсөлдөөний хуулийн дагуу шалгаснаар ямар эх үүсвэртэй вэ гэдгийг тодорхой болгоно. Жижиглэнгийн үнээр борлуулж буй ШТС-ууд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх зүйн үндэслэл байхгүй.  Хязгаарлалт хийсэн  компаниудын холбогдох албаны хүмүүсийг бид дуудаж уулзсан. Мөн хомсдол үүсгэхгүй байх зөвлөмжийг имдортлогч компаниудад хүргүүлээд байна. Зохиомол хандалт үүсгээд шатахууны үнийг зориудаар нэмсэн бол аж ахуйн нэгжүүдийг Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн төрлөөс хамаарч өмнөх жилийн борлуулсан орлогын 4 болон 6 хувьтай тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгох  заалттай” гэв.

Ашигт малтмал газрын тосны газраас  “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөр шатахууны үнийн асуудлыг хэлэлцэнэ  гэдгийг өнгөрсөн долоо хоногт  мэдэгдэж байсан.

Манай улс  дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж.

Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Stevennak: http://en-erteam.nprotect.com/ 2013/01/microsoft-security-bul letin-summary-for_9502.html...
  • Mitchel: What’s up to every , because I am genuinely eager of reading this webpage’s post to bbe updated...
  • WilliamRop: «Гипермаркет цветов» – широкий ассортимент шикарных букетов на выпускной и последний звонок. «Гипермаркет...
  • Bryanetece: Get me friends plis
  • Joxi Tube: joxi tube