|

Д.Сумъяабазар: “Оюу толгой” компанид худалдагдаж ажиллаж буй маш олон хүн байдаг

16916

Уул уурхайн дэд сайд Д.Загджав Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн байр суурийг хэвлэл мэдээллээр илэрхийлээд буй. Тэгвэл өнөөдөр Уул уурхайн яамнаас зохион байгуулж буй хэвлэлийн бага хурлын үеэр сайдаас тодруулга хүслээ.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Энэ нь Засгийн газар, яам, сайдын байр суурь биш. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хоёр зүйл дээр ажиллах ёстой гэж дүгнэсэн.

Нэгдүгээрт хүүгийн зардлыг буулгах, хоёрдугаарт өгөөжийн асуудлыг шийдэх ёстой. Яагаад Монголын тал өгөөжгүй байна гэхээр одоо явуулж буй зардлынхаа хяналтыг сайжруулах ёстой. Ер нь цаашлаад ТУЗ нь ТУЗ шигээ байх ёстой. Хувьцаа эзэмшигчид буюу Засгийн газраа мэдээллээр хангах ёстой.

8.4 хувийн хүүтэй нөхцлөөр Монгол Улсад зээл олгоод үйл ажиллагаа явуулаад байгаа. Цаанаасаа 3-4 хувийн эх үүсвэртэй байна. Дундаас нь 4.4 хувийн хүү авна гэдэг нь хамтын ажиллагаанд сөрөг байна. Эхний ээлжинд энэ хоёр дээр бид фокуслаж ажиллах ёстой гэж үзэж байна.

Дубайн гэрээтэй холбоотой асуудал асар их шүүмжлэл дагуулдаг. Цаг нь болохоор бид холбогдох мэдээ мэдээллийг өгнө.

Хувь хүн миний бодлоор “Оюу толгой” компанид худалдагдаж ажиллаж буй маш олон хүн байдаг. Мэдээ мэдээллийг зөөдөг, Засгийн газрын боловсруулсан материалыг зөөж, өөрсдийгөө худалддаг олон хүн байдаг юм шүү.

Наана нь асуудлыг бужигнуулдаг, нийгмийн сэтгэл зүйг бужигнуулдаг зүйл манай улсад их байдаг.

Өнөөдрийн олж байгаа хоол уу, ирээдүйд үр хүүхэддээ үлдээх үү гэдэгт сонголтоо хийх ёстой.

Д.Загджавын асуудал бол хувийн л асуудал байх. Ер нь цаашид Засгийн газрын байр сууринаас гажсан юм ярьвал хатуу хариуцлага тооцно. МАН тавьж чаддаг бол авч чаддаг байх ёстой. Дэд сайд нь шал өөр, бодлогын эсрэг зүйл яриад явбал бүтэхгүй” хэмээн хатуухан байр суурь илэрхийллээ.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • AbdulruB: http://verteamsvime.blog.free. fr/index.php?post/2017/12/20/A pplications-of-Lipases-as-B...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa
  • Khusleka Khosbayar: Uraldaan zarlasand bayrlalaa