|

БОАЖ-ЫН ДЭД САЙД Ц.БАТБАЯР ШҮЛХИЙ ГАРСАН АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарсан Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллалаа. Энэ үеэр Дундговь Аймгийн онцгой комиссын хуралд оролцож, өвчний голомтод ажилласан юм.
17045

Тус аймагт шүлхий өвчний анхны шинж тэмдэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд илэрч, шуурхай хорио цээрийн дэглэм тогтоон, бусад аймгуудаас татсан вакциныг  ашиглан өвчний голомтыг хумих  арга хэмжээ авч эхэлжээ. Эхний ээлжинд 300 өрхийн 20399 толгой малыг вакцинжуулж ариутгал халдваргүйжүүлсэн байна. Дундговь аймгийн нутагт энэ өвөл цас бага унаж, бусад аймгуудтай харьцуулахад өвөлжилт сайн байгаа учраас отрын мал ихээр орж ирэх болсон байна. Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтий,  Дорноговь зэрэг аймгийн нийт 62 сумын 424 өрхийн 442 мянга гаруй толгой мал оторлож байгаа. Энэ нь өвчин дэгдэх нэг шалтгаан болж, цаашид тархах эрсдэлийг нэмэгдүүлж буйг Аймгийн онцгой комиссоос танилцууллаа. Мөн цасны зузааныг дагаад цагаан зээрийн нүүдэл ч тус аймгийн нутгийг чиглэх хандлага ажиглагдсан байна.

Тиймээс БОАЖЯ, ХХААХҮЯ тэргүүтэй байгууллагуудаас хамтарсан Ажлын хэсэг гарч Дундговь аймгийн хүрээнд цагаан зээрийн тандалт судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд дээж авч холбогдох лабораторид хүргүүлэн ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг анх зээр үхсэн талаар мэдээлэл ирүүлсэн Дэлгэрхангай суманд тандалт хийхэд, зээрийн сүрэгт ил шинж ажиглагдаагүй учраас цусны дээж авчээ.  Харин Баянжаргаланд доголсон, ил шинж тэмдэг бүхий зээр байгаагийн зэрэгцээ, сэг зэм байгаа талаарх мэдээлэл малчдаас ирэх болсон талаар сумын удирдлагууд танилцуулсан. Иймд БОАЖ-ын дэд Ц.Батбаяр албан ёсоор шинжилгээний дүн гарч  баталгаажаагүй ч урьдчилан сэргийлэх үүднээс ил шинж тэмдэг илэрсэн  зээрийн устгалыг байгаль орчин болон мэргэжлийн хяналтын байцаагч, мал эмнэлгийн хяналт дор  баримтжуулан хийх чиглэл өглөө. Түүнчлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм чанд барих, дэглэм зөрчсөн тохиолдол холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, малчдад өвчний талаар мэдээлэл өгч, таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах, нэмэлт вакцин татан авчрах хугацаанд бэлэн байдлаа сайжруулах чиглэл өгч, нөхцөл байдлыг Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулна гэдгээ хэллээ. Дундговь аймгийн зэргэлдээх Говьсүмбэр аймгийн хувьд өвчний голомтыг цаг алдалгүй хумьж чадсан бөгөөд ихэвчлэн тус аймгийн харьяат бус отроор өвөлжиж буй болон малын вакцинжуулалтын дараа шилжин ирсэн малчдын хотноос шүлхий илэрсэн талаар Аймгийн онцгой комиссын зүгээс танилцуулсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Stevennak: http://en-erteam.nprotect.com/ 2013/01/microsoft-security-bul letin-summary-for_9502.html...
  • Mitchel: What’s up to every , because I am genuinely eager of reading this webpage’s post to bbe updated...
  • WilliamRop: «Гипермаркет цветов» – широкий ассортимент шикарных букетов на выпускной и последний звонок. «Гипермаркет...
  • Bryanetece: Get me friends plis
  • Joxi Tube: joxi tube