|

Нийслэлийн газрын асуудлаар шийдвэр гаргагчид болон иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнөлөө

17257

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолын дагуу  Нийслэлийн газрын харилцааны асуудлаар шийдвэр гаргагчид болон иргэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.  

Тэрбээр өнгөрсөн нэг сарын хугацаанд НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэд аж ахуйн нэгжээс 530 орчим өргөдөл, гомдол ирсэн гэдгийг зохион байгуулагчид хэллээ Үүнээс 70 гаруй хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд суртал зэрэгт гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Улмаар ирсэн өргөдлүүдийг судлаж үзэхэд иргэдэд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг гэдгээ илэрхийлсэн байна. Нийт өргөдөл, гомдолд хүсэлт шийдвэрлээгүй байгаа хугацааг ангилж үзэхэд 3-5 жил хүртэл 32 %, 1-3 жил хүртэл 26%, 10-аас дээш жил 11%-ийг эзлэж байгаа аж. Тэгвэл НИТХ  цаашид бодлого боловсруулагч субъектийнхээ хувьд нийслэлийн иргэд, оршин суугчдын санаа бодлыг сонсон иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого боловсруулахад анхаарч ажиллана гэлээ.

Мөн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр олон жилээр чирэгдүүлэх, газар эзэмших эрхийг хууль зөрчин бусдад шилжүүлэх, давхардуулах, хуулиар хүлээсэн үүрэг, шүүхийн шийдвэрийг шийдвэрлэхгүйгээр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх зэрэг ноцтой зөрчил, дутагдлууд олон байна. Үүнээс  болж гэр бүл салсан, амь нас, эд хөрөнгөө алдсан тохиолдлууд ч олон гарч байгаа талаар иргэд дурдаж байв.

17259

17260

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Энэ удаагийн хэлэлцүүлаг иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог

17262

НИТХ-аас газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах захирамж гаргаж энэ сарын 18-ныг дуустал хүртэл санал, гомдол, хүсэлтүүдийг хүлээн авч ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдээс  230 гаруй өргөдөл ирсэн. Зөвхөн Дүнжингаравт байрлах үйлчилгээний нэгдсэн төвд гэхэд 100 гаруй өргөдөл ирснээс газрын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 50 гаруй , газрын маргаан 12, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг асуудлаар зонхилон өргөдөл, гомдол ирүүлсэн.

Би д энэ удаагийн хэлэлцүүлаг иргэдийн оролцоонд тулгуурлан олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.  Иргэд шийдвэр гаргагчидтай нүүр тулж өөрийн биеэр асуудлаа тавих, гарах арга замаа тодорхойлоход энэ удаагийн хэлэлцүүлэг ихээхэн түлхэц болох юм.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун: 2018 онд бид иргэдтэй ойртохоос илүүтэй ойлголцохыг зор