|

ГЭМТЭЙ НӨХДҮҮД ТОЙРОГ РУУГАА ЯВААД НЭМЭРГҮЙ БИЗ, СОНГОГЧИД ТАНЬ УУРТАЙ БАЙГАА

chuulgan-01

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.     Дөрвөн сарын турш бандааш, ор хөнжлийн асуудал дунд хөвөрсөн   УИХ-ын чуулганд ард түмэн хэдийнэ дүнгээ тавьсан. Тэр нь мэдээж хангалтгүй буюу муу. Зарим сонгогч тараах хэрэгтэй хэмээн цахим ертөнцөд байр сууриа илэрхийлсэн байна лээ.   Хэлэлцэхээр төлөвлөсөн олон хуулийн төсөл  байсан ч  янз бүрийн шалтгааны улмаас дөнгөж 50 хувийг нь баталсан. Тэгэхээр  эрхэм түшээдийг үүргээ биелүүлсэн гэж хэлж болохооргүй байгаа биз.  Ирц  хүрэхгүйн улмаас хойшилсон тохиолдол хэд хэд гарсан.  Бүрдлээ гэхэд тавин хувиас хэтэрдэггүй,арайхийж зарлаж, хашгирч байж цуглуулж гэмээнэ  товлосон цагаас үргэлж 20-30 минут хоцрох нь бий.  Ирц бүрдсэн тохиолдол ердөө хоёр.  Эхнийх нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг  хүний олноор зодож байгаад татаж унагаасан явдал. Нөгөөх нь  эрхэм  Элчин сайд  Б.Хурцын асуудлыг нээлттэйгээр хэлэлцсэн асуудал.

Үнэн хэрэгтээ өдөр бүр өглөөний нарнаас үдшийн бүрий тасартал хуралдаж, хуулийн төсөл хэлэлцдэг байсан бол   хөгшдийг нь ядарч, зүдэрдэг биз хэмээн өршөөж болох. Гэвч  УИХ  намрын чуулган чуулганы хугацаанд ердөө 20 гаруйхан удаа хуралдсан. Долоо хоногт хоёрхон удаа болохоор тоо цөөн байх нь зүйн хэрэг.  Гэвч чуулгандаа  нэг ч удаа суугаагүй, суусан хэр нь ээ   амаа ангайлгаагүй түшээд байх юм аа.   Мөн чуулганаа хоёрдугаарт тавьж, дэлхийгээр аялсан нэгэн  байхад  дөрвөн сарын гурван сард нь  эмнэлгээр гүйсэн нөхдүүдийг яах болж байна вэ.  Мөнгө нь багтаж ядаад, аялах хүсэл нь гижигдээд сууж чаддаггүй юм бол  суудлаа тавьж өгөх хэрэгтэй байна.  Мөн хэн ч  өвдөж болно.  Үнэхээр эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа бол ард түмэн, сонгогч олны эрх ашгийн үүднээс нэрээ татчихад яадаг юм.  Эсвэл эмнэлгээр үйлчлүүлэхэд, УИХ-ын гишүүний  гал улаан үнэмлэх хэрэг болдог учраас  татгалзмааргүй санагддаг юм болов уу. Үүнээс гадна олны шившиг болсон ёсзүйгүй гишүүдийг яалтай вэ.  Намрын чуулган эхлэхэд л Д.Гантулга гишүүний бандаашны асуудал төрийн түшээ хүний нэр хүндийг шалбаагт унагаж орхисон.  Гай таарч сүүл дагуулсан. Муухай асуудлыг булган сүүлтэй байлаа гэж ерөөлтэй биш. Мурат гишүүний асуудал ч муухай. Үнэн бол казак түмний нэр хүнд ч түүнтэй хамт унасан гэж ойлгож болно.  Энэ мэтчилэн олон муухайг дурдаж болно.

Наад захын жишээ гэхэд л  телевизийн эфирээр шууд цацагдаж байгаагаа мэдсээр байж чуулганы танхимд  олон нийтийн өмнө энгэр заамаа зулгаалцан, хэлэх хэлэхгүй үгээр бие биеэ дайрахыг нь яана.  Хэрэлдэж хэрэлдэж, идсэн ууснаа дуудалцаж дуудалцчихаад дорвитойхон шийдэл, үр дүнд хүрдэггүйн жишээ нь Агаарын бохирдлыг бууруулах тухай  асуудал байлаа. Энэ удаагийн чуулганаар хамгийн олон удаагийн хуралдаан дамжин хэлэлцэгдсэн нь яахын аргагүй  утаа. Харамсалтай нь шийдэлд хүрээгүй. Өнөөх л нүүрс, зуух пийшин, агаар цэвэршүүлэгч гэсэн өнөө маргаашаа аргацаасан жижиг зүйлээ ярьсан хэвээр.   Уг нь үр дүн нь аажимдаа байж болох ч алсыг харсан шийдвэр ард түмэнд үгүйлэгдэж байсныг хэлчихье.

Эрхэм гишүүд маргааш өглөөний шаргал нартай уралдан нутаг нутгийн зүг салхидсан тэмээ шиг алга болцооно. Алтан төлийн эзэн, Улсын сайн малчны шагналаа булаалдан сүйд болгоож байгаа сураг дуулдсан. Өөрт ноогдсон нэгийгээ өвөртөлж аваад мордоцгоох биз.  Шагнал гардуулах нэг хэрэг. Харин өмд бандаашны тухай асууж, тэдэнд ямар хариуцлага ноогдуулсан, яагаад засаг, төрөөрөө тоглоод байгааг асуувал юу гэж хариулах болоо гэхээс өмнөөс тань нүүр хийх газар олдохгүй нь яана аа.  Аягүй л бол та нарыг тараая л гэх байх шүү.  Танилын нүүр халуун юм болохоор тэсч суугаад сонгогч олныхоо хөлд суугаарай. Тархин дундаар чинь ташуурдсан ч “миний буруу” л гэдэг юм шүү. Итгэл хүлээлгэн их үйлст зүтгүүлсэн ард түмнийхээ үгийг дахин нэг сонсоорой. Тэд ууртай байгаа.  Гэмтэй нөхдүүдийн хувьд нутаг руугаа зүглээд хэрэггүй байх. Эртхэн байдаг газрынхаа хаяаг бараадсан дээр биз.  Эцэст нь хэлэхэд, ирэх  хаврын чуулганы эхний өдөр уулзахын ерөөл талбия. Шийдвэрлэх асуудал Монголоор дүүрэн байгааг дахин нэг  сануулъя.

Ч.Чулуунцэцэг

24tsag.mn

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • AbdulruB: http://verteamsvime.blog.free. fr/index.php?post/2017/12/20/A pplications-of-Lipases-as-B...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa
  • Khusleka Khosbayar: Uraldaan zarlasand bayrlalaa