|

НУУЦААР АН ХИЙЖ БАЙСАН ДОЛООН ХЯТАД ИРГЭНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

15180884675a7c311334257

Энэ сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0132-р ангийн хилчид шөнийн цагаар хууль бусаар хил нэвтэрсэн, БНХАУ-ын автомашинтай долоон иргэнийг илрүүлэн баривчилсан байна. Тодруулбал, урд хөршийн тэдгээр иргэд шөнийн цагаар хууль бусаар ан хийж явах зуураа төөрсөн байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлж байгаа юм. Тэднийг хилчид Монгол Улсын хилийг зөрчиж байхад нь илрүүлсэн байна.

Хилийн цэргийн 0132-р ангийн алба хаагчид хил зөрчсөн хятад иргэдийг саатуулан энэ сарын 6-ны өдөр Дорнод аймгийн төвд саатуулж, улмаар Хятад улсад хүлээлгэн өгсөн талаар эх сурвалж мэдээлсэн юм. Хил зөрчсөн Хятад улсын иргэдийг илрүүлсэн 3-4 хилчнийг ажил үүргээ сайн биелүүлсэн хэмээн үзэж онц хилчин тэмдгээр шагнахаар болсон гэв.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • AbdulruB: http://verteamsvime.blog.free. fr/index.php?post/2017/12/20/A pplications-of-Lipases-as-B...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa
  • Khusleka Khosbayar: Uraldaan zarlasand bayrlalaa