|

Говь-Алтайн ИТХ-ын дарга алдарт уяач болохоор амбийцалж явна

15184145815a812af599fa0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан Говь-Алтай аймгийн сайчууд саяхан цагаан сарын өмнөхөн шагналаа гардан авлаа.  Харин энэ үеэр тус аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзоригийн нэгэн увайгүй санаархал олны дүргүйг хүргэжээ.

Тодруулбал, тус  аймгийн ИТХ-ын  дарга Т.Ганзориг нь Монголын Морин спорт уяачдын Холбоонд хуурамч материал бүрдүүлэн өгч “Монгол улсын алдарт уяач” хэмээх өндөр цолыг авахаар санаархаж байгаа аж. Мэдээж, энэ цол бол өндөр нэр хүндтэй бас араас нь хариуцлага дагалдаж явдаг нь тодорхой. Хамгийн гол шалгуур нь тухайн хүн ийм  алдар цолны эзэн болох болзолоо хангасан байх учиртай.

Гэтэл Т.Ганзориг 2017 оны хаврын Баруун бүсийн хурдан морины уралдааны айргийн 4-т хурдалсан М.Мөнхзоригийн хонгор азаргыг, мөн  Увс аймагт зохиогдсон бүсийн  зуны их насны морьдын уралдаанд  айргийн 5-д хурдалсан  Д.Тэрбишийн буурал морийг өөрийн нэр дээр уралдсан болгож,  алдарт уяачийн цол руу санаархжээ.

Түүний энэ үйлдэл нь Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 болон  8.6 заалтуудыг тус тус зөрчсөн байгаа юм.

 Дээр нэр дурдагдсан хонгор азарга, буурал морь хоёр морь нь  М.Мөнхзориг, Д.Тэрбиш нарын нэр дээр уралдсан болох нь  тухайн үеийн телевиз болон уралдааныг зохион байгуулагчийн бичлэгт хадгалагдан үлдсэн байдаг. Түүнчлэн энэ морьд өнөөг хүртэл дээрхи хүмүүсийн эзэмшлийн нэр дээр байдаг болно.

Хэрэв дээрхи морьд Т.Ганзоригийн нэр дээр уралдсан бол санхүүгийн ямар эх үүсвэрээр худалдаж авсан талаараа 2019,2017 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ тусгах ёстой. Гэтэл энэ талаар тусгаагүй байгаа юм.

ИТХ-ын даргын албан тушаалаараа далайлган  бусдын хурдан морьдыг  өөрийн нэр дээр бичүүлж “Монгол улсын алдарт уяач” цолыг авах оролдлого хийж байгаа түүний энэ үйлдлийг албан тушаалын эрх мэдлээ хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байна гэж үзэх үндэслэлтэй юм. 

Imedee.mn

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • juanasi2: My unruffled engagement: http://pansy.projects.telrock. org
  • Henrypooli: https://www.google.ru/ b565a321a453 j8Leyw6d2Z
  • Violette: Pretty! This was a really wonderful article.Many thanks for supplying these details....
  • Stevennak: http://en-erteam.nprotect.com/ 2013/01/microsoft-security-bul letin-summary-for_9502.html...
  • Mitchel: What’s up to every , because I am genuinely eager of reading this webpage’s post to bbe updated...