|

ОФФШОР БҮС ДЭХ КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ОЛЖ АВАХ ВЭ?

17718

Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум өнгөрсөн хугацаанд 55 нууц бүс нутгуудад бүртгэлтэй 680,000 аж ахуйн нэгжийн мэдээлэл бүхий Мэдээллийн сан https://offshoreleaks.icij.org/ бий болгосон билээ. Мөн ирэх долоо хоногуудад уг мэдээллийн санд нэмэлт мэдээллүүд орно.

Тус мэдээллийн сангаас дараах гурван аргаар үр дүнтэй хайлт хийж болно. Үүнд:

Мэдээллийн санг татаж аван өөр эх сурвалжуудтай харьцуулах

Уг мэдээллийн санг бүхэлд нь татаж авах https://offshoreleaks.icij.org/pages/database боломжтой бөгөөд үүнийгээ Форбес 500 гэх мэтийн бусад жагсаалттай http://fortune.com/fortune500/ Open Refine болон Майкрософтын Эксэл программыг ашиглан харьцуулах. Энэ нь танд уг жагсаалтуудаас давхардсан нэрүүд болон хоорондоо ижил төстэй нэрсийг харуулна.

Буруу таарсан мэдээллүүдийг шалгах

Хэдий ижил төстэй нэр хайлтын дүнд гарч ирж болох ч энэ нь таны хайж байгаа хүн биш байж мэдэх тул заавал давхар нягтлан шалгах ёстой. Ингэхийн тулд дээрх мэдээллийн сан руу ахин нэвтэрч гарч ирсэн нэрийг дангаар нь хайлт хийснээр тухайн хүнтэй холбоотой бусад компаниудын нэрс гарч ирэх бөгөөд компьютерийн хулганаараа хоёр товшиход дэлгэрэнгүй мэдээллүүд гарч ирнэ.

Компанийн бүртгэлээс нэмэлт мэдээлэл авах

Мөн та улс орнуудын компанийн бүртгэлээс нэмэлт мэдээллүүд авч болно. Аруба http://www.kvk.aw/registers, Бахамасhttps://www.bahamas.gov.bs/wps/portal/public/gov/government/services/Малтаhttps://rocsupport.mfsa.com.mt/pages/default.aspx зэрэг бүс нутгуудын компанийн бүртгэлд нэвтрэн тодорхой хэмжээний төлбөр төлөн мэдээлэл авах боломжтой. Эдгээр бүртгэлүүд нь Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын мэдээллийн санд байхгүй мэдээллийг танд өгөх магадлалтай.

Эх сурвалж: АТГ

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • juanasi2: My unruffled engagement: http://pansy.projects.telrock. org
  • Henrypooli: https://www.google.ru/ b565a321a453 j8Leyw6d2Z
  • Violette: Pretty! This was a really wonderful article.Many thanks for supplying these details....
  • Stevennak: http://en-erteam.nprotect.com/ 2013/01/microsoft-security-bul letin-summary-for_9502.html...
  • Mitchel: What’s up to every , because I am genuinely eager of reading this webpage’s post to bbe updated...