|

Д.САРАНГЭРЭЛ САЙД “Попрон” арьсаа хамгаалах гэсэн ч…

17724
Д.САРАНГЭРЭЛ САЙД “Попрон” арьсаа хамгаалах гэсэн ч тарьсан бантаг нь наадмын хуушуур шиг нэвт харагдаад байна
Сайд нар засгийн газрынхаа 100 хоногийг тохиолдуулан олон нийтэд мэдээлэл хийж байгаа. Тэгвэл ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн хийсэн мэдээлэл мянга мянган эсэргүүцлийн комменттой учрав. Тиймээс комментоо устгуулж байна..
Тэрээр өөрийгөө тун таагүй угтаж буй эхний дохиог ийнхүү мэдрэв. Тийм машин унаж, цалингүйгээр ажиллаж байгаа гэдгээ дорвитойхон илэрхийлэх гэсэн боловч ард түмэнд сурталчилгаа төдийхнөөр ойлгогдож, шүүмжлэлийн үгэн бороонд даруулаад байна. Нөгөө Доналд Трампийн цалингүй ажиллана гэдэг сайхан Популист үзэл Монголын хөрсөнд буучихаа юу даа..
Эрүүл мэндийн салбарынхан сайдынхаа хэлээд байсан эхийн хайрыг биш, халаа сэлгээний балгийг амслаа. Газрын дарга нараа халж одоо мэргэжилтнүүдээ толгой дараалан халахаар ханцуй шамлан орлоо. Шалтгаанаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаал гэж тайлбарлах болжээ. БОАЖЯ гэхэд зөвхөн сайд солигдсон. Даргаасаа цэрэг хүртэл хуучин бүтэц бүрэлдэхүүнээрээ болоод л байгаа.
Эрх баригч нам солигдоогүй, сонгууль болоогүй атал төрийн албан хаагчдыг хоморголон халж өмнөх ардчилсан нам эх барьж байхад , сайд дарга нараа хэрэг төвөгт холбогдуулж бас өөрсдөө холбогдож явсан хүмүүсээр ажил албан тушаалд томилж байгаа нь нөгөөх цээжээ дэлдээд байсан шударга ёс нь хаачив гэж асуумаар …. Засгийн тэргүүн У.Хүрэлсүх өвлийн хүйтэнд сандал ширээ зөөлгөхгүй гэж амлаад байсныг ч давхар асуумаар…

Мэргэжлийн сэтгүүлч гэж өөрийгөө зарласан Д.Сарангэрэл гэгч ямар их хол төөрч явна вэ? Мэргэжлийн ч гэж дээ, гэрэл зургийн сэтгүүлч л гэсэн файз харагдана лээ. Өөрийгөө Монгол улсын сайд, эрүүл мэндийн манаанд буцаж няцашгүйгээр зүтгэж буй мэтээр л сайд хатагтай зүүд зэрэглээн дунд л жингүйдэж явна. Бас эрүүл мэндийн салбарын хамт олон, ард түмэн хоёрыг аймшигтайгаар харгалдуулж эхэллээ.

Хөнгөлттэй эмийг өдөр болгон бүх эмийн сангаар олгоно, бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт оруулна гэж популист зангаараа төрийг хутгаж байна. Аливаа юм хөнжлийнхөө хирээр хөлөө жийх нь зөвд нийцдэг. Даатгалын сан өөрөө зөвхөн даатгал төлөгчдийн мөнгөний хэмжээгээр хуримтлал үүсдэг. Тэр нь эв санааны зарчмаар төсвийн хувиарын дагуу зарлага нь гардаг гэдгийг энэ хүн юу ч ойлгоогүй байна. Хууль зөрчсөн үйлдлээ олон түмэнд зөв харуулахын тулд дахин дахин хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хийнэ. Аргагүй биз дээ бас л хууль зөрчиж хагас тэрбум төгрөгөөр хаалтын гэрээ хийж сэтгүүлчдэд бэлэг сэлт болсон гэдэг.
Эрхэм сайд Д.Сарангэрэл өнөөдөр удирдах ажилтны зөвөлгөөн хийж байгаа нь үнэхээр л “Галзуу” хүний өдрийн тэмдэглэл гэж ийм юм байх бол уу гэж бодогдохоор… Хоёрхон газрын даргатай хийж байх юм. Бусад нь бүгд хууль бусаар халагдсан. Орон нутгийн газрын дарга нарын асуултанд хэдэн мэргэжилтнүүдээ хариул гэж чичлэнэ. Тэд заримыг нь мэднэ заримыг нь мэдэхгүй. Аргач үгүй биз дээ ажлаа мэддэг бүх хүнээ халчихаад өмнөх онд юу хийсэн цаашид юу хийхээ ярьдаг тийм зөвлөлдөх уулзалтыг тус салбар жил бүр хийдэг болоод удаж байгаа. Тиймээс төрийн мөнгийг үргүй зарж ,нэр зүүх төдий хийх нь үнэхээр л нүүр улаймаар дамшиг.
Тэгвэл өнөөдөр халаа сэлгээний дараах дарга нар хэний хэн бэ?
• Бодлого төлөвлөлтийн газрын даргаар ирэнгүүтээ томилсон Р. Оюунханд гэгч нь Г.Шийлэгдамбыг сайд хийж байхад тус газрын дарга хийж нөгөөх дуулиант хэргийг мандуулж байсан эмэгтэй. Өмнөх Засгийн газрын үед яамандаа ахлах мэргэжилтэн хий гэхэд -би даргын мэргэжилтэй, даргаа л хийнэ гэж ажлаа голсон байдаг.
Харин нийслэлийн Э.М.Г-н дарга Т.Төмөрбаатар гэгч Г.Шийлэгдамбын дотны нөхөр нь. Тиймдээ ангийнхаа болон өөрийнхөө ойр дотныхныг чадах чадахгүй хамаагүй албан тушаалд авчирч өлгөдөг нэгэн. Р. Оюунханд нь нэгхэн жил тус төрөхийг удирдахдаа зохион байгуулалтын алдааны улмаас гурван эх эндсэн.
Гэтэл энэ төрөх сүүлийн зургаан жил эхийн эндэгдэл гаргаагүй байсан. Угтаа ийм хүн эрүүгийн хариуцлага хүлээх ёстой . Харин Ц.Нямдоржийн хүн гэдэг нь үнэн бололтой. Төрийн ажлыг сайжруулсан хүн албан тушаал дэвшдэг байтал нэг газрыг нураачихаад нөгөө газар дэвшиж ажилладаг тогтолцоог авилга гэж үзэхээс өөр юу гэж үзэх билээ.
• Д.Өнөболд хүүгийнх нь найз мөн үү? Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд нь мөн л түүний хүүгийн найз гэх.Төрийн албаны туршлагагүй нэгэн. Мэргэжилтэй эсэх нь тодорхойгүй.
• Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг хууль бусаар ажлаас нь халж, ЭМЯ-ны санхүүгийн хэлтэст нягтлан байсан Э.Содномжамц гэгчийг Б.Нарантуяагийн оронд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар томилжээ. Энэ томилгоог салбарынхан үнэндээ ойлгохгүй байгаа аж. Хөгжлийн төвд мэргэжлийн бус нягтлан хүнийг томилчихоод суудаг ийм сайд энэ салбарын түүхэнд байгаагүй гэдэг яриа дэлгэрчээ. Энэ төв бол таван төгрөг тоолдог газар биш, Эрүүл мэндийн салбарын ажилчидын хөгжил боловсрол, сургалт, судалгаа, мэргэжлийн лиценз олгодог байгууллага.
• Сайдын зөвлөх нь Л. Баярцэцэг . Асуудал үүсгэж, ажлаасаа халагдахад хүрч байсныг салбарынхан нь гэрчилдэг. Өвчний түүхийг хулгайгаар засаж, хүчингийн гэмт хэргийн ялнаас ахыгаа мултлах гэсэн оролдлого нь илэрч байсан эмэгтэйг сайд өөрийнхөө зөвлөхөөр томилсон.
• Төрийн залгамж халаа төрийн албаны хууль дүрэм журам гэдгийг сайд “Уландаа” гишгэж, эрээ цээргүй дур зоргоороо аашилж байна. ТНБД-ын эзгүйд ТЗУГ-н дарга нь орлодог дүрэм журамтай атал Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэгт хүлээлгэн өгчээ. Д.Ганцэцэг гэж сурлага муутай толгой муутай удирдах ажил хийж чадахгүй нэгэн. Харин хорыг бол сайн хутгана. Үүгээрээ гайгүй зэрэг хамгаалах хэмжээнд хүрсэн. Өмнөх сайдынхаа баруун гар нь байсан одоо энэ сайдынхаа босс нь болсон хувирах чадвартай хутган үймүүлэгч мэргэжилтэй нэгэн.
• Хуучнаар Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга асан Ч.Алтанхуяг одоогийн Эрүүл мэндийн даатгалын газрын даргын суудалд хэрхэн заларч чадсанаа АТГ болон холбогдох хуулийн байгууллагуудад эртхэн тайлагнасан дээр болов уу . Элэг бүтэн монгол хөтөлбөрийг удаашруулж аль болохоор хүнд суртал үүсгэж хууль бус арчаагүй үйл ажиллагааг хийн хувийн компаниуд болон төрийн бус байгууллагуудтай сүлбэлдэж төрийн машиныг гурван сар зогсоож чадсан. Үндсэндээ энэ хүний балаг маш их бий.Энэ асуудлыг АТГ, Тагнуулын байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй.
Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар яагаад ЭМЯ-ыг алсаас удирдах болов?
Г.Занданшатарт эрүүл мэндийн салбарт ашиг сонирхолын зөрчил байна. Намын буянаар өндөр албан тушаал хангалттай хашиж буй нэгэн. Харин Г.Занданшатар гишүүн нь Оном сангийн тэргүүн Д.Наранбаатар, ЭМЯ-ны ТНБД асан Д.Очирбат нарын хамт (2016 оны 3 сард ) АНУ-д айлчилсан. Д.Наранбаатар Д.Очирбат, Г.Занданшатар нар нэг зорилго, нэг ашиг сонирхолд нэгдсэн гэж ойлгогдохоор.
Г.Занданшатар Оном сангийн Д.Наранбаатар ЭМЯ-ны ТНБД асан Д.Очирбат нар нь 2017 оны 3-р сард АНУ-ын Стэнфордийн Их сургуульд очоод хамтарч ажиллахаар боллоо, Харвоний эм үйлдвэрлэгч Гилеад Сайнс ХХК-ныхан ЭМС-н ажилчидад 15000 хүн тун Харвони эм үнэ төлбөргүй авахаар боллоо гэж баахан цуурсан. Эдгээрээс нэг нь ч биелээгүй бүгд худал мэдээлэл.
Дараахан нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр Айгер био компанийн эрдэмтэн Жефри С Гленитэй хамтарч судалгаа хийнэ, Монголчуудад Д вирусын эсрэг эмийн туршилт хийнэ гэж бас л мөнгө угаах башир аргаа сэдэж, засгаас 70 сая доллар гаргуулахаар тэр шар нөхрийг дагуулан зүтгүүлсэн. Ингэж ард түмний толгойг эргүүлж шударга царайлж, монголчуудаар тоглож суугаа хүний нууц ноёнтон нь Г.Занданшатар.
Өнөөдөр Д.Очирбатыг албан тушаалд нь дийлж үлдээж чадаагүй тул хариугаа авч шударга ажилладаг хэн бүхнийг гүжирдэн гүтгэж хайр найргүй хал гэдэг тушаалыг өгч.
Төрийн өндөр албан тушаалыг ийм л хүмүүст хариуцуулсан байна. Ерөнхий сайд У. Хүрэлсүхээ таны сонорт энхүү мэдээллийг хүргэх нь зөв гэж үзлээ.
https://www.facebook.com/groups/385125351871618/permalink/565937203790431/
Бумтан Санаа

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • AbdulruB: http://verteamsvime.blog.free. fr/index.php?post/2017/12/20/A pplications-of-Lipases-as-B...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa
  • Khusleka Khosbayar: Uraldaan zarlasand bayrlalaa