|

Нийслэлийн “Цасны баяр” энэ бямба гарагт болно

17882

Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа хийдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” энэ сарын 24-ний бямба гарагт Хандгайтын Янзага зусланд болох юм.

“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар “Цасны баяр”-ын үеэр зохион байгуулагдах арга хэмжээ, хөтөлбөрүүд, нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэв. Тус цасны баярт нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид оролцох юм.

ЦУОШГ-аас өгсөн мэдээгээр энэ сарын 24-ний бямба гарагт -6 хэмийн хүйтэн байх аж. Мөн Хандгайт, Санзай чиглэлийн автобус 45 минут тутамд Тэнгис кино театрын өмнөх зогсоолоос иргэдэд үндсэн тарифаараа үйлчлэх юм. Хотын удирдллагууд нийслэлийн нийт иргэдээ “Цасны баяр”-т өргөнөөр оролцохыг уриаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээлэл :