|

Багануурын уурхай бас л “Сахал” Д.Эрдэнэбилэгийн гарт оров уу?

18206

Багануурын 700 мВт-ын чадалтай цахилгаан станцын концессийн тухай асуудлыг иргэний нийгмийнхэн хөндөх үеэр нэгэн хачирхалтай баримт сөхөгдөв.

Энэ нь Монгол улсын цахилгаан эрчим хүчний 70% гаруйг дангаараа хангаж байгаа стратегийн чухал энэ ордын нөөцтөй талбайн 60 % гаруйг (530 сая тонн) “Алтайн гянт” хувийн компани маш ойлгомжгүй эргэлзээтэй байдлаар эзэмших болж, Багануурын уурхайтай шүүхдэлцсээр 12 жил болж буй явдал юм. “Алтайн гянт” ХХК-ийн цор ганц, 100 % хувьцаа эзэмшигч нь “Худалдаа Хөгжлийн Банк”-ы хуулийн хэлтсийн дарга асан,  “Монголын зэс” компаний захирал 27 настай Ц. Пүрэвтүвшин. Ц.Пүрэвтүвшингийн ард Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг байгаа нь хэнд ч илэрхий зүйл. Иймээс ч Багануурын уурхай бас л “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн гарт орсон бололтой.
Д.Эрдэнэбилэг нь 1968 онд төрсөн. МУИС, “Мандах бүртгэл” дээд сургууль төгссөн. 1996 оноос хойш Улаанбаатар хотын банк, 1998 оноос хойш Худалдаа Хөгжлийн Банкыг удирдаж буй. Эхнэр Ч.Солонго. Улс төрийн хувьд Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж нартай холбоотон гэгддэг юм.
н.Орхон
Sonin.mn

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...
  • live blackjack gratis: If you believe that the market will always act with certainty, also it be looking for a rude...
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо