|

БНХАУ-ын өрийн урхинд унах аюултай 8 улсын нэгт Монгол бичигдэв

18318

Шри Ланк улс БНХАУ-д нэг тэрбум гаруй ам.долларын өртэй байсан бөгөөд өрийг хугацаанд нь төлж чадаагүйн улмаас тус улсын усан боомт Хятадын Засгийн Газрын эзэмшилт компаниудын гарт очжээ. Мөн Африк дахь АНУ-ын цэргийн гол бааз байрладаг Жибоути улс мөн Хятадын гарт өөрийн усан боомтоо алдсан нь АНУ-ын дургүйцлийг хүргээд байна.

Гуравдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Рекс Тиллерсон“БНХАУ улс орнуудтай ил тод бус гэрээ хэлэлцээ байгуулж, өөрт хамааралт байдлыг нэмэгдүүлж, мөнгө хүүлэх зорилготой зээл олгож, авлига хээл хахуультай гэрээ байгуулснаар улс орнуудыг том өрөнд татан оруулж, тус улсуудын тусгаар байдлыг нь алдагдуулж, урт хугацааны бие даасан хөгжил дэвшлийг нь үгүйсгэсэн үйл ажиллагаа явуулж байна” хэмээн тэмдэглэжээ. Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Хятадын хөрөнгө оруулалт Африкийн дэд бүтцийн цоорхойг арилгах боломжтой ч, арга барил улсын өрийг улам нэмэгдүүлж байна” гэв.

Олон улсад үүнийг “Өрийн урхинд оруулах дипломат ажиллагаа” гэж нэрлэдэг бөгөөд бага зардалт дэд бүтцийн зээл санал болгож, хэрэв улс орнууд зээлийн хүүгээ төлж чадахуйц хангалттай ашиг олж чадахгүй бол зээл авахын өмнөх зах зээл дээрээ эргэн очих боломжгүй болдог байна.

БНХАУ өөрийн “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэлхийн худалдаа болон хөгжиж буй улс орнуудын тэргүүлэгч болж, дэлхийн зам тээвэр, дэд бүтцэд хөрөнгө оруулах сонирхолтойгоор “win-win” буюу аль аль тал нь ашиг олох санаачлага хэмээн тодорхойлжээ.

“Дэлхийн хөгжлийн төлөө” судалгааны төрийн бус байгууллага Хятад улсын “Нэг бүс нэг зам” санаачлагад нэгдэн оролцож буй улсуудын өрийн талаарх судалгаа гаргажээ.

Тус судалгаа нийт найман улсыг БНХАУ-д дундаж өрийн хэмжээнээс дээш өрөнд унаж, эдийн засаг нь эмзэг болох магадлалтай талаар мэдээллэсэн бөгөөд уг улсуудыг дурьдвал:

  • Африкийн Жибоути Улс,
  • Киргизстан Улс,
  • Лаос Улс,
  • Мальдив Улс,
  • Монгол Улс,
  • Монтенегро Улс,
  • Пакистан Улс болон Тажикистан улсууд тус тус багтаж байна.
Монгол Улс тус судалгаанд багтсаныг бид бүхэн харж байна. Доорх графикийг харвал 2016 оны байдлаар Монгол Улсын БНХАУ-д өгөх өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-ийг эзэлж байхад, ”Нэг бүс нэг зам” санаачилгад нэгдэн орсны дараа 49% болох магадлалтай гэсэн үзүүлэлт гаргажээ.

2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн нийт үлдэгдэл  16.8 их наяд төгрөг буюу Монгол Улсын Засгийн газрын өрийн 74.1 хувийг эзэлж байгаа талаар Монгол Улсын Сангийн Яам мэдээлжээ.

Судалгааг хийсэн судлаачид өрийг тухайн улсын цаашдын хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа гаргаагүй ч уг улсуудын цаашдын хөгжлийг саармагжуулж, өрийн улмаас эдийн засгийн хямрал гарч болзошгүй байдлыг анхааруулав.

БНХАУ улс орнуудын өрийг илүү тэгш хуваарилахын тулд хөрөнгө оруулалтын хөтөлбөртөө бусад улс орнуудыг илүү хамруулж, илүү хатуу стандартуудыг мөрдлөгө болгож, улс орнуудын эдийн засагт тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж илүү ил тод ажиллах хэрэгтэй гэсэн олон улсын шүүмжийг хүртээд байна.

Эх сурвалж: Quartz

О.БУЛГАН, IKON.MN

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • EvelynSig: Организация ММВ-Строй проводит ремонт квартир под ключ на территории Санкт-Петербурга. Концепция работы...
  • Nikolaybep: Текст
  • RandyLum: http://xn--24-6kct8ai7a.xn--p1 ai
  • Ilmakrep: Все про то, как уехать из России
  • stync: Всем привет, подскажите где не возбраняется укупить высококачественные неординарные луковица ulysse nardin...