|

Монгол хэчнээн зүйлийн амьтантай вэ

222880-13032018-1520912928-1101927773-Untitled-6

Байгаль, цаг уурын өөрчлөлт, хотжилт, бүтээн байгуулалт, уул уурхай болон хүний буруутай үйл ажиллагаа зэрлэг амьтны нөөцөд ихээхэн нөлөөлж буй. Элбэгт тооцогддог байсан амьтад ч нүдний гэм болж байна. Идэш тэжээл нь хомсдож, амьдрах орчноо булаалгасан зарим нь тархац нутгаасаа дүрвэн нүүдэллэх болсон.

Харин манай орны амьтны нөөцөд ямар өөрчлөлт гарсан бол. Энэ асуултын хариуг БОАЖЯ-наас хамгийн сүүлд гаргасан “Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайлан”-гаас хайлаа. Амьтны аймгийн зүйлийн тоог 1998 оныхтой харьцуулахад хамгийн өндөр өсөлттэй нь шувуу аж. Тодруулбал, манай орны жигүүртэн 18 жилийн хугацаанд 52 зүйлээр бүл нэмжээ.

Судалгааны цар хүрээ тэлж, шувууны ангилал зүй, ховор зүйлийг бүртгэдэг тусгай зөвлөл байгуулсан нь үүнд нөлөөлсөн хэмээн салбарынхан тодорхойлсон байна. Шавьж, загас, хөхтөний зүйлийн бүрдэл харьцангуй тогтвортой гарчээ. 1970-1980 оны тооллоготой харьцуулахад ан амьтны тоо 2016 онд 50-70 хувиар буурсан, 1990-2000 оныхоос 20-40 хувь өссөн гэнэ. Дашрамд дуулгахад, манай улс өдгөө амьтны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах чиглэл бүхий дөрвөн конвенцод нэгдээд буй.

Ж.Сувдмаа

Өнөөдөр сонин

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • EvelynSig: Организация ММВ-Строй проводит ремонт квартир под ключ на территории Санкт-Петербурга. Концепция работы...
  • Nikolaybep: Текст
  • RandyLum: http://xn--24-6kct8ai7a.xn--p1 ai
  • Ilmakrep: Все про то, как уехать из России
  • stync: Всем привет, подскажите где не возбраняется укупить высококачественные неординарные луковица ulysse nardin...