|

Дорвитой юм хийдэггүй АТГ-ын дарга Д.Энхжаргал гэнэт хөдөлгөөнд орж С.Баярын араас “хутга шааж” эхэлсэн нь М.Энхболдын даалгавар юмсанж

18873

АТГ-ын дарга Д.Энхжаргалыг экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургаан жилийн хугацаагаар томилсон билээ. Гэхдээ тэр өнгөрсөн хугацаанд авилга хээл хахуультай тэмцэх биш харин АТГ-ын байрны хэдэн давхраар холхиж цонхны тавцангийн тоос зэргийг хуруугаараа арчин шалгаж үзээд “Энийг яасан муу арчсан юм бэ.

Ийм зузаан тоостой байна шүү дээ” хэмээн цэвэрлэгч хүүхнүүдээ загнах юм уу, “Тэр шалны булан халтар байна, энэ хивсний шороог сайн соруул” гэх мэтээр баян айлын авгай шиг хямсалзахаас өөр ажил хийдэггүй байсан гэдэг. Харин сүүлийн үед мань хүн гэнэт идэвхижин хөдөлгөөнд ороод эхэлсэн нь “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банктай холбоотой зарим нэг хүмүүсийг барьж хорин шалгаж, заримыг нь дуудан асууж байцаагаад эхэлсэн явдлаас харагдаж байгаа билээ.

Тэгвэл түүний ингэж гэнэт идэвхижсэн нь их учиртай гэнэ. УИХ-ын дарга М.Энхболдын нэр хүнд өдрөөс өдөрт ард иргэдийн дунд улам унаж, цагаан сараар өмссөн малгай нь хүртэл ороож унагачих гээд байгаа учраас цэвэрлэгч нараа загнахаас ондоо ажил хийхгүй явсан Д.Энхжаргалыг дуудан уулзаж “Монгол улсад М.Энхболд гэдэг ганцхан муу хүн байгаа юм шиг аймшигтай их хар муухай хэл ам тасрахаа байлаа.

Тиймээс олны анхаарлыг надаас холдуулж хөндийрүүлэхийн тулд ард түмний уур бухимдлыг дэвэргэх өөр асуудлуудыг сайн дэврээгээд өг. Ялангуяа тэр С.Баярыг барьж ноц. Англиас дуудаж авчраад “ЖАСТ”-ын Батхүүгийн асуудлаар мэдүүлэг ав. АН-ынхантай холбоотой юу л байна бүгдийг нь босгож ир” гэсэн үүрэг өгчээ.

Угаасаа М.Энхболдын төлөө зүтгэдэг, түүний Асар нохой гэж хүртэл хэлэгддэг Д.Энхжаргал ч даруй хөл хөдөлгөөнд орж тэртэй тэргүй хэдэн жилийн өмнөөс АТГ, цагдаагийн байгууллага шалгаад ойлгомжтой болчихсон “Стандарт” банкны асуудлыг дэвэргэн С.Баярыг дуудан хорин цаг байцааж шалгаан ацан шалаанд оруулж, М.Энхболдын хэлсэнээр “ар нуруунаас нь хутга шааж” эхэлсэн юмсанж.

Асуудал ингэж өрнөх тусам УИХ-ын дарга М.Энхболдын нэр сүрэнд наалдсан том том хар толбонууд багасан бүүдийж бүдгэрэх нь тодорхой. Бусдын булхайгаар өөрийнхөө булхайг нууж дарах гэсэн М.Энхболдын төлөвлөгөөг мэдээгүй С.Баяр нь саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “М.Энхболд бол манай намын жинхэнэ төлөв түвшин лидер” хэмээн магтсан нь нэг бодлын өрөвдөлтэй.

Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин

  

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • AbdulruB: http://verteamsvime.blog.free. fr/index.php?post/2017/12/20/A pplications-of-Lipases-as-B...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa
  • Khusleka Khosbayar: Uraldaan zarlasand bayrlalaa