|

Нэг кг ноолуур 100 мянган төгрөгийн үнэтэй байна

olloo_mn_1494818799_olloo_mn_1490156248_94318

Монголын хөдөө аж ахуйн бирж нь ирэх дөрөвдүгээр сарын дундаас БНХАУ-ын “Бохай” биржтэй хамтран ноолуурын хил дамнасан арилжааг цахимаар хийх юм. Энэ талаар Монголын хөдөө аж ахуйн биржээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газар ноолуурын боловсруулалтын төвшинг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг баталсан байдаг аж. Үүнд Монголын хөдөө аж ахуйн бирж голлох үүрэгтэй оролцох бөгөөд дээрх ажлын эхлэл болж, энэхүү хил дамнасан арилжааг хийж эхлэхээр болжээ.
Монголын хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатар “Дэлхийн ноолуурын зах зээлийн түүхий эдийн гол бэлтгэн нийлүүлэгч нь Монгол, БНХАУ, Иран, Афганистан, ОХУ зэрэг орнууд байдаг. Монгол Улс дэлхийн ноолуурын 40 орчим хувийг бэлтгэдэг. Чанарын хувьд Монгол, Хятадын ноолуур дэлхийд дээгүүрт үнэлэгддэг байна. Иймээс эрэлт байна гэж харж байгаа юм. Хөдөө аж ахуйн бирж “Бохай” биржтэй хамтарч ажилласнаар нэлээн том өөрчлөлт гарна. Хэдийгээр арилжаа эхлээгүй байгаа ч ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон үйлдвэрүүд “Бохай” биржээр дамжуулан түүхий эдээ арилжаална гэдэг дээр санал нэгдсэн, хамтарч ажиллахаар бэлтгэлээ хангаж байна. Тиймээс манай биржийн үйл ажиллагаа ажлын таван өдөрт нээлттэй. Өдөр болгон арилжаа явагдах учраас малчид хоршоогоороо дамжуулаад арилжаа хийх юм. Ноолуурын арилжаа дөрөвдүгээр сарын 15-аас эхэлнэ. Хөдөө аж ахуйн бирж дээр нэг кг ноолуур 100 мянган төгрөгийн үнэтэй байна” гэв.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • dorotheaec60: Enjoy daily galleries http://lesbianpiss.watchfreepo rn.instakink.com/?abbie allie porn hub streaming...
  • nitaad2: Sexy teen photo galleries http://famouspornstas.allprobl og.com/?jolie free lick and squirt porn school girl...
  • nutag.mn: There is a distinguish recompense an probe to winning. nutag.mn http://bit.ly/2NLSbAi
  • Wesleyfap: can viagra help with zoloft effects viagra generic
  • FrancesLon: Привет. Мое имя Милана. Познакомлюсь с мужчиной для встречи. Приеду к тебе на район или встримся у меня....