|

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТОМИЛГОО ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

p1c9qqlsvm17ff1ue91ed31p8k19mj1
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч ирэх сарын 6 хүртэл хойшлуулжээ.
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн хэмээн гомдол гаргасан юм. Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хийхээр товлоод байна.
Өмнө нь энэ маргааныг хянан хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг  маргагч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу  хойшлуулсан юм.
Н.Туяа

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Alexeybep: Предлагаем микрокредитование для всех россиян на лучших условиях в интернете ! Нужны деньги,а до зарплаты...
  • Nomon Frone: from whom to buy yourself best https://stairsprom.ru/uslugi/ – stair railings in your house
  • Kiaflerb: buy kamagra online
  • DavidShita: Hot girls looking for sex in your city: https://hec.su/jVkJ?&akwtv =vLnLc46
  • Eyeflerb: kamagra 50mg