|

Сири улс руу цэрэг дайны цохилт өгч халдан довтлох ажиллагаа эхэлжээ

19774

“Их” британи, АНУ, Францын дээд удирдлагуудын шийдвэрээр хэдхэн цагийн өмнө Сири улс руу цэрэг дайны цохилт өгч халдан довтлох ажиллагаа эхэлжээ.

Гэвч эдгээр улсуудын жирийн ард түмэн уг шийдвэрийг Дэлхийн 3-р дайнд хүргэх аюултай маш буруу шийдвэр гэж үзэж байгаагаа нээлттэй илэрхийлж байна.

Лондон, Вашингтон, Парисаас “Энгийн номхон иргэддээ химийн зэвсэг хэрэглэсэн” гэсэн шалтгаар Сири улсын засаг захиргааг буруутгаж халдан довтлох гэж байгаа ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр уг асуудлыг авч хэлэлцээгүй, дүгнэлт гараагүй, тэр байтугай химийн зэвсэг хэрэглэснийг батлах ямар ч баталгаа нотолгоо байхгүй байгаа юм.

Сири улсын албан ёсны төр засгийн хүсэлтээр ОХУ-ын цэрэг арми болон бусад мэргэжлийн бүрэлдэхүүн Сири улсыг террористуудаас чөлөөлөх, эмнэлэг болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, дэд бүтэц барилга байгууламжийг сэргээн босгох ажил үүргийг тус 2 улсын гэрээ хэлцлийн дагуу гүйцэтгэж байгаа юм.

Гэвч Их британи, АНУ, Францын удирдлага ийнхүү тусгаар тогтносон Сири улсын төр засгийн шийдвэрийг үл тоомсорлон дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож ямар ч баталгаа нотолгоогүй хоосон шалтгаар цэрэг дайны ажиллагаа эхлүүлж байгаа нь олон улсын харилцааны бүхий л гэрээ концеренциуд, хэв журмыг зөрчсөн үйлдэл төдийгүй дэлхий дахиныг дайны аюулд түлхэж байгаа тун ноцтой аюултай алхам болж байна.

Solongo Chuluunbaatar

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • juanasi2: My unruffled engagement: http://pansy.projects.telrock. org
  • Henrypooli: https://www.google.ru/ b565a321a453 j8Leyw6d2Z
  • Violette: Pretty! This was a really wonderful article.Many thanks for supplying these details....
  • Stevennak: http://en-erteam.nprotect.com/ 2013/01/microsoft-security-bul letin-summary-for_9502.html...
  • Mitchel: What’s up to every , because I am genuinely eager of reading this webpage’s post to bbe updated...