|

Хөвсгөл аймагт түймрийн зэрэг нэн аюултай байна

Энэ сарын 15-ны 14 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хогийн цэгээс хээрийн түймэр гарч Улаан-Уул сумын иргэдээс 27 хүн хилийн цэргээс 5 албан хаагч, Улаан тайга хамгаалалтын захиргааны 8 ажилтан ажиллаж, 21 цагт цурманд оруулжээ. Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд 2018.04.15-ны 20 цагийн үед ойн түймэр гарч аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 19808

Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар Цагааннуур, Хэнтийн аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дархан орчмын бүс нутаг,

Түймрийн IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт: Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байна.

Цаг агаарын төлөв байдал:

17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 19-нд баруун болон төв аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Говийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • AbdulruB: http://verteamsvime.blog.free. fr/index.php?post/2017/12/20/A pplications-of-Lipases-as-B...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa
  • Khusleka Khosbayar: Uraldaan zarlasand bayrlalaa