|

Хүн очиж үзэх боломжтой уртраг өргөрөгийн Огтлолцолийн цэг ганцхан Монголд бий

download

Аялал жуулчлалын салбарт олон улсын анхаарлыг татаж, гадаад болон дотоодын жуулчдын анхаарлын нэн  тэргүүнд байдаг газруудын нэг бол Хөвсгөл аймаг гэхэд хэлсдэхгүй юм. Хөвсгөл далай,  Сүхбаатар хөлөг, Цаа буга, онгон зэрлэг байглаараа яахын аргагүй үзсэглэн төгс газар бол Хөвсгал нутаг юм. Үзэж харах зүйл тэнд олон байгаа.

Харин энэ жил дахин нэгэн гайхалтай цогцолбор тэнд нээгдэх гээд бүтээн байгуулалтын ажил нь эд дундаа өрнөж байна. Дэлхийд уртраг өргөрөгийн 4 огтлолцлын цэг байдаг бөгөөд Энэтхэгийн далай, Номхон далай гэсэн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг.

Энэ нь   хүн очиж үзэх боломжтой цорын ганц огтлолцлын цэг учраас сүүлийн үед Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадна дотны зочид, жуулчид сонирхон ирдэг болжээ.  Учир нь  нөгөө гурван огтлолцлын цэгт хүн очиж үзэх боломжгүй юм. Энүүгээрээ энэхүү Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байрлах газар нь жуулчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөрөгийн 50:100 огтлолцлын цэгт гадна дотны аялагч иргэдэд зориулсан “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил 40 гаруй хувьтай ирэх 6 сарын сүүлээр ашиглалтад орох гэнэ.

Бүтээн байгуулалтын ажилтай аймгийн Засаг дарга Л.Ганболд танилцах үеэрээ “Тус цогцолборыг тэрбум гаруй төгрөгөөр замын ажлыг “Хөвсгөл Азза”, цахилгааныг “Жеммн” ХХК, тохижилтын ажлыг “Модерн Хас” ХХК, “Урагшлах” ХХК гэсэн орон нутгийн 4 компани гүйцэтгэж байна. Аялал цогцолборт нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгуулна” гэдгийг хэлж байлаа.

                                                                 Эх сурвалж Шуурхай.мн

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • HildaRok: Пришла и моя очередь рассказать свою грусную и ужасную историю. Начну с того что я сама росла в неполной...
  • GeorgeUfa: кстати…
  • deborahsd2: Hi supplementary website http://arab.aunties.porndairy. in/?entry-tyra gambling art hairy find rick
  • juanasi2: My unruffled engagement: http://pansy.projects.telrock. org
  • Henrypooli: https://www.google.ru/ b565a321a453 j8Leyw6d2Z