|

ОХУ-ЫН АЛС ДОРНОДЫН БҮС НУТАГТ АЖИЛЛАЛАА

20550

ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт энэ сарын 9-13-нд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй Ерөнхийлөгчийн тамгын газар, холбогдох яамд байгууллагууд, аж ахуйн  нэгжийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажилласан байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Владивосток хотноо ОХУ-ын Приморын хязгаарын Амбан захирагч А.В.Тарасенкотой уулзаж, Монгол, Оросын хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцов. Талууд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг олон салбарт гүнзгийрүүлэх боломж буйг тэмдэглэв.

Төлөөлөгчид мөн өдөр ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яам, Приморын хязгаарын Засгийн газрын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлууд, тухайлбал Монгол Улс транзит тээврийн зорилгоор ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудыг ашиглах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 11-ний өдөр тус бүс нутаг дахь “Восточный”, “Вера” зэрэг нүүрс тээврийн боомтуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцжээ.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • juanasi2: My unruffled engagement: http://pansy.projects.telrock. org
  • Henrypooli: https://www.google.ru/ b565a321a453 j8Leyw6d2Z
  • Violette: Pretty! This was a really wonderful article.Many thanks for supplying these details....
  • Stevennak: http://en-erteam.nprotect.com/ 2013/01/microsoft-security-bul letin-summary-for_9502.html...
  • Mitchel: What’s up to every , because I am genuinely eager of reading this webpage’s post to bbe updated...