|

Төмөр замын дэр мод ялзарч, муудсанаас вагон унажээ

ОХУ, БНХАУ хоорондын экспортын бараа тээвэрлэж явсан ачааны вагон өчигдөр /2018.05.17/ 15.40 цагийн үед “Дархан-1” өртөөнд осолджээ. Вагоныг босгож, эргүүлэн зам руу нь оруулж, сэргээн засварлах ажлыг мэргэжлийн байгууллагынхан хийж байгаа юм байна.

 21037

Албаны эх  сурвалжийн мэдээлж буйгаар нийт гадаад паркын найман вагон замаас гарсан бөгөөд нэг вагонд ачиж явсан үр тариа асгарчээ. Ачааны вагон тул хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй аж. Одоогоор замаас гарч унасан вагоныг босгохоор 100 тонны кран байрлуулах ажил хийгдэж байгаа юм байна.

Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаас гарсан гэдгийг албан бус  эх сурвалж мэдээлж байна. Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Сайдын 2013 оны дөрөвдүгээр сарын 30-ны А-132 тоот тушаалаар Төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод бэлтгэхийг 2013 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн таван жилийн хугацаатай хориглосон. Үүнээс үүдэн дэр модыг солих ажил удааширсан тул 2016 онд уг асуудлыг Байгаль орчны сайдад тавьж хоригийг цуцлуулсан ч олон километр замын дэр модыг сольж амжаагүй байсан гэх мэдээлэл байна.

Энэ талаар эргэн мэдээлнэ. Вагон унасан асуудлаар “УБТЗ” ХНН-ээс өнөөдөр /2018.05.18/ 14.00 цагт албан ёсны мэдээлэл хийх юм байна.

УБТЗ-ын Аж ахуйн албанаас авсан судалгаагаар гол болон өртөөний замуудад нийлээд 3721820 ширхэг дэр тавигдсан байдаг бөгөөд төмөр замын их болон урсгал засвар хийхэд жилд нийтдээ 254800 ширхэг төмөр бетон болон модон дэр шаардлагатай байдаг аж. Төмөр замын дэр модны хэрэгцээг багасгах зорилгоор 1997 онд Хөтөлд төмөр бетон дэрний үйлдвэрийг Хятадын төмөр замын оролцоотойгоор байгуулж ашиглалтанд оруулсан бөгөөд 2006 онд ОХУ-ын технологиор шинэчлэн жилийн үйлдвэрлэх хүчин чадлыг 216000 ширхэгт хүргэжээ.  Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллан, ОХУ-аас төмөр бетон дэр нийлүүлж байгаа тохиолдолд модон дэр хэрэглэлгүйгээр жилийн хэрэглээг хангах, хэрэв зайлшгүй модон дэр шаардлагатай тохиолдолд ОХУ-аас импортоор оруулах бүрэн боломжтой юм. Энэ бүхнийг үндэслэн тухайн үеийн БОНХ-ийн Сайд төмөр замын дэр модыг ойгоос  бэлтгэхийг таван жилээр хориглосон тушаал  гаргаж байв.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sarahcycle: корсет после беременности фото бандаж для тепловоза где купить корсет после шунтирования цена ушить...
  • JeffreyNot: офисный водитель на авто компании вакансии —— работа водителем на автобусе межгород работа...
  • Aaronphora: водитель работа вакансия —— тануки подольск вакансии водитель доставки водитель газели...
  • HubertBUP: работа вахтами на севере водителем —— ищу работу водителя в ташкенте найти работу водитель с...
  • Scottingex: вакансия водителя полоцк новополоцк —— работа дальнобойщик в краснодаре водитель работа...