|

Булган аймгаас археологийн шинэ дурсгалууд илрүүлжээ

6-12-10-550x300

Х.ҮҮРИЙНТУЯА

Булган аймгийн Баяннуур сумын Шороон Бумбагарт хайгуул, бүртгэл судалгаа хийж, 270 орчим археологийн дурсгал бүртгэсэн талаар судлаачид өчигдөр мэдээлэл хийлээ. Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн судлаачид хамтран Шороон Бумбагарын эргэн тойронд хайгуул хийсэн байна.

Тэд өмнө нь илрээгүй Хүннүгийн оршуулга бүхий гурван газар, эртний Хятадын бичигтэй хөшөөний хугархай, хүн чулууны хагархай, эртний хоёр хэрэм, хүрэл зэвсгийн үеийн 46 булш, 31 хиргисүүр, хадны зургийг шинээр илрүүлсэн байна. Мөн өмнө нь тус газраас олдсон дурсгалуудыг баримтжуулан бүртгэжээ. Энэ газрыг анх 2011 онд Монгол-Казахстаны хамтарсан судалгааны баг илрүүлсэн байна. Малтлагын явцад анх удаа ханын зураг олсон нь Монгол орныг ханын зурагт бүс нутгийн хүрээнд багтаасан чухал ач холбогдолтой олдвор болж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • EvelynSig: Организация ММВ-Строй проводит ремонт квартир под ключ на территории Санкт-Петербурга. Концепция работы...
  • Nikolaybep: Текст
  • RandyLum: http://xn--24-6kct8ai7a.xn--p1 ai
  • Ilmakrep: Все про то, как уехать из России
  • stync: Всем привет, подскажите где не возбраняется укупить высококачественные неординарные луковица ulysse nardin...