|

БАЙГАЛИЙН БАЯЛГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛС

31614

Манай гариг дэлхий дээр байгалийн асар их баялагтай 10 орныг  “Wall street” сэтгүүл нэрлэжээ. Ингэхдээ тухайн улс дахь ашигт малтмал, байгалийн баялгийг зах зээлийн үнэ ханшаар тооцон гаргасан байна.   Нөгөө талаар байгалийн энэ баялгийн уран, мөнгө, фосфат зэрэг нь үнэтэйгээс гадна ховор байдгаас эрэлт ихтэй байдаг.
1.    Орос 
Нийт нөөцийн үнэлгээ нь 75.7 их наяд ам.доллар
Нефтийн нөөц нь 60 тэрбум баррель буюу 7.08 их наяд ам.доллар
Байгалийн хийн нөөц нь 1.680 их наяд шоо фут. 19 их наяд ам.доллар.
Ойн нөөц нь 1.95 тэрбум акр. 28.4 их наяд ам.доллараар үнэлэгдэж байна.
Орос бол байгалийн нөөц баялгаараа хамгийн баян орны нэг. Байгалийн хий, ойн нөөцөөрөө дэлхийн бүх орныг тэргүүлдэг. Нүүрсний ордоороо дэлхийд хоёрт ордог бол алтны нөөцөөрөө гуравдугаарт ордог. Түүнчлэн олборлооогүй байгаа  газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсдаг улс.
2.    АНУ
Нийт нөөцийн үнэлгээ нь 45 их наяд  ам.доллар.
Нефтийн нөөц нь яг нарийн тооцоо нь байхгүй.
Байгалийн хийн нөөц нь 272.5 шоо тэрбум фут. 3.1 их наяд ам.доллар
Ойн нөөц нь 750 сая акр буюу  10.9 их наяд ам.доллараар үнэлэгддэг.
АНУ-д манай гаригийн нүүрсний 3.2 хувь нь байгаа нь 30 их наяд ам.доллараар үнэлэгддэг. Америк 750 сая акр ойн нөөцтэй нь бараг 11 их наяд ам.доллараар үнэлэгдэнэ. Зэс, алт, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд эхний таван орны нэгд ордог.
3.    Саудын Араб
Нийт нөөцийн үнэлгээ нь 34.4 их наяд ам.доллар
Нефтийн нөөц нь 266.7 их наяд баррель. 31.5 их наяд ам.доллар
Байгалийн хий нь 258 их наяд шоо метр. 2.9 их наяд ам.доллар
Тус улс манай дэлхийн нефтийн нөөцийн 20 хувийг эзэмшдэг. Ер нь гол нөөц нь нефть, хий. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд тавдугаарт ордог.
4.    Канада
Нийт нөөцийн үнэлгээ нь 33.2 их наяд ам.доллар
Нефтийн нөөц нь 178.1 тэрбум баррель буюу 21 их наяд ам.доллар
Байгалийн хийн нөөцөөрөө эхний 10-т багтдаггүй.
Ойн нөөц 775 сая акр. 11.3 их наяд ам.доллар
Канад ойн нөөцөөрөө дэлхийд гуравт, ураны нөөцөөрөө хоёрдугаарт ордог. Фосфат, фосфоритын их нөөцтэй ч эхний 10-т орохгүй.
5.    Иран 
Нийт нөөцинй үнэлгээ нь 27.3 их наяд ам.доллар.
Нефтийн нөөц нь 136.2 тэрбум баррель буюу 16.1 их наяд ам.доллар
Байгалийн хийн нөөц 991.6 их наяд шоо метр буюу 11.2 их наяд ам.доллараар үнэлэгддэг.
Байгалийн хийн нөөцөөрөө Персийн буландаа Катартай хамт хамгийн томд орно. Энэ улсад дэлхийн байгалийн хийн 16 хувь нь байгаа. Нефть олборлолтоороо дэлхийд гуравдугаарт ордог. Учир нь дэлхийн нефтийн нөөцийн 10 хувийг эзэмшдэг.
6.    Хятад
Нийт нөөцийн үнэлгээ нь 23 их наяд ам.доллар.
Нефтийн нөөцөөр эхний 10-т орохгүй
Байгалийн хийгээр ч эхний 10-т орохгүй.
Ойн нөөц нь 450 сая акр буюу 6.5 их наяд ам.доллараар үнэлэгддэг.
Хятадын гол баялаг бол нүүрс болон газрын ховор элемент. Хятад дэлхийн нийт нүүрсний 13 хувь нь бий. Саяхан тус улс сланцын хийн том орд илрүүлсэн. Нөөц, үнэлгээг нь тогтоовол Хятадын байгалийн баялгийн нөөцийн үэнлгээнд том өөрчлөлт гарна.
7.    Бразил
Нөөцийн нийт үнэлгээ нь 21.8 их наяд ам.доллар
Нефтийн нөөцөөрөө топ 10-т орохгүй
Байгалийн хийн нөөцөөр ч топ 10-т багтахгүй
Ойн нөөц нь 1.2 тэрбум акр. 17.5 их наяд ам.доллар
Алт, ураны нөөц ихтэй. Дэлхийн төмрийн хүдрийн 17  хувийг Бразил эзэлдэг. Манай гаригийн ойн нөөцийн 12.3 хувийг эзэлдэг. Далай дахь нефтийн их нөөц илрүүлсэн нь урьдчилсан үнэлгээгээр 44 тэрбум баррелиар тооцогдож буй.
8.    Австрали
Нийт нөөцийн үнэлгээ нь 19.9 их наяд ам.доллар.
Нефтийн нөөцөөр топ 10-т орохгүй
Байгалийн хийн нөөц нь топ 10-т багтахгүй
Ойн нөөц нь 369 сая акр буюу 5.3 их наяд ам.доллар
Ой, нүүрс, зэс, төмрийн их нөөцтэй. Байгалийн долоон төрлийн нөөцөөрөө  дэлхийд эхний гуравт жагсдаг. Дэлхийн нийт алтны нөөцийн 14.3 хувийг эзэмшдэг. Мөн дэлхийн ураны нийт нөөцийн 46 хувь нь энд бий. Байгалийн хийн асар их нөөц баруун хойд эргийн бүсэд байгаа.
9.    Ирак
Нийт нөөцийн үнэлгээ нь 15.9 их наяд ам.доллар.
Нефтийн нөөц нь 115 тэрбум баррель. 13.6 их наяд ам.доллар
Байгалийн хийн нөөц нь 111.9 их наяд шоо фут. 1.3 их наяд ам.доллар
Ойн нөөцөөрөө топ 10-т ордоггүй.
Иракийн гол баялаг бол нефть. Манай гаригийн бүх нефтийн нөөцийн есөн хувийг эзэмшдэг. Энэ их нөөцийн  ихэнхийг Курдистантай холбоотой улс төрийн шалтгаанаас болоод эзэмшиж чаддаггүй. Фосфоритын их нөөц нь 1.1 их наяд ам.доллараар үнэлэгдэнэ.
10.    Венесуэль
Нөөцийн нийт үнэлгээ нь 14.3 их наяд ам.доллар.
Нефтийн нөөц нь 99.4 тэрбум баррель. 11.7 их наяд ам.доллар.
Байгалийн хийн нөөц нь 170.9 их наяд шоо фут буюу 1,9 их наяд ам.доллараар үнэлэгддэг.
Ойн нөөцөөрөө топ 10-т багддаггүй.
Энэ улс төмөр, байгалийн хий, нефтийн нөөцөөрөө дэлхийн том 10 улсад багтдаг. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд наймдугаарт жагсдаг. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 2.7 хувь гэсэн үг юм. Түүнчлэн дэлхийн нийт нефтийн 7.4 хувийг эзэмшдэг.

Эх сурвалж: https://www.investopedia.com/articles/markets-economy/090516/10-countries-most-natural-resources.asp

                                                                                                                                                     Ц.Мягмарсамбуу

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa