|

Хоёр настай хүү сураггүй алга болоод найм хонож байна

251a62aba13d341f4cf14d281fab07aa

Баян-Өлгий, Дорнод аймагт хоёр настай хүү мөн хоёр настай охин ор сураггүй алга болоод одоог хүртэл олдоогүй гэсэн харамсалтай мэдээ байна.

Тодруулбал, хоёр настай охины хувьд 018 оны зургадугаар сарын 08-ны өдөр 13:00 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын, хоёрдугаар баг Ар хоолой, Баян-Уул цайдмын нуурын хойд талд /сумын төвөөс зүүн зүгт 22 орчим км/ оршин суугч малчин Х-ийн охин 2 настай У ээж, эгчтэйгээ хонио эргүүлж байгаад сураггүй болсон болжээ. Тус өдөр 2 настай охин ээж, эгч, дүү нарынхаа хамтаар малдаа явж байсан бөгөөд ээж нь дүүг нь аван уул өөд гарсан хойгуур 6 настай эгч нь тэр хоёрын араас охиныг үлдээн явжээ. Харин буцаад ирэхэд охин үлдсэн газраасаа сураггүй алга болсон байж. Нутгийн иргэдийн хэлж буйгаар алга болсон гэх тухайн газар нь хад чулуу, нүх ихтэй газар аж.

Харин энэ сарын 06-нд алга болоод найм хонож байгаа Баян-Өлгийд алга болсон хоёр настай хүү Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар амьдардаг байсан аж. Энэ газар нь сумын төвөөс бүр 70 орчим км алслагдсан, хөдөө хээр газар. Тухайн үед хүү хоёр ахтайгаа усанд явахаар мотоциклтой хөдөлжээ. Гэвч гэрээсээ 800 орчим метр зайтай газар очоод бензин нь дууссан тул том ах нь бензин авахаар явсан бөгөөд таван настай дүүгээ үхрээ хараад ир гэж явуулсан бол бага дүүгээ мотоциклийнхоо хажууд үлдээсэн гэх мэдээлэл байна. Гэвч бензинээ аваад ирэхэд нь хүү алга болсон байжээ. Хүүг эрэн хайх ажиллагаа сураггүй болсон газраас 16 км тойрогт хийгдэж буй боловч ямар ч ул мөр гараагүй байна.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • EvelynSig: Организация ММВ-Строй проводит ремонт квартир под ключ на территории Санкт-Петербурга. Концепция работы...
  • Nikolaybep: Текст
  • RandyLum: http://xn--24-6kct8ai7a.xn--p1 ai
  • Ilmakrep: Все про то, как уехать из России
  • stync: Всем привет, подскажите где не возбраняется укупить высококачественные неординарные луковица ulysse nardin...