|

Хөвсгөлөөс Улаанбаатар чиглэлд явсан автобус шатжээ

b76bfd099e7722ef88556c179ff07014

Хөвсгөлөөс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автобус шатсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан том оврын автобус өчигдөр өглөө буюу 2018-06-12-нд  Төв аймгийн Баян-Чандмань сумын нутагт шатсан байна.
Тус автобус 11-ний орой 18 цагаас Мөрөнгөөс хөдөлсөн бөгөөд 40 гаруй иргэд зорчиж явжээ. Автобусанд сууж явсан бүх иргэд бууж, азаар галд хүн өртөөгүй бүгд гарч амжсан аж. Харин гадна тээшинд хийсэн ачааг гаргаж авч амжсан бөгөөд автобус хойноосоо эхэлж шатсан учраас араар болон автобус дотор байсан зарим ачааг буулгаж амжаагүй гэнэ. Сууж явсан зорчигчдыг Улаанбаатар хотоос автобус ирж,  нийслэлд хүргэжээ. Чухам юунаас болж гал гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • EvelynSig: Организация ММВ-Строй проводит ремонт квартир под ключ на территории Санкт-Петербурга. Концепция работы...
  • Nikolaybep: Текст
  • RandyLum: http://xn--24-6kct8ai7a.xn--p1 ai
  • Ilmakrep: Все про то, как уехать из России
  • stync: Всем привет, подскажите где не возбраняется укупить высококачественные неординарные луковица ulysse nardin...