|

Галзуу чоно хүүхэд рүү ноцжээ

5b220805c30c47.56507772
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн Дөрөлж хэмээх газар нутаглаж байсан малчны хотонд чоно орж 13 настай хүүхдийг ноцсон хэрэг энэ сарын 11-ний шөнө гарсан байна.
Чоныг тэр дор нь устгаж, дээжийг 12-ны өдөр аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид илгээжээ. Лабораторийн шинжилгээгээр мал, амьтны галзуу өвчин гэдэг нь өчигдөр баталгаажсан байна. Уг хэрэг гарсантай холбогдуулан тус аймгийн Тонхил сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон ба аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Харин галзуу чононд ноцуулсан хүүхдийн биеийн байдал тааруу байгаа ба одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт гуравдахь өдрөө хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. “Хүүхдийн биеийн байдал тогтворжвол Улаанбаатар хотруу шилжүүлэх шаардлагатай байгаа. Одоогоор эмчилгээг орон нутагт нь хийж байгаа ч Улаанбаатар хотруу шилжүүлэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай” хэмээн Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Алтантуяа мэдээлэв.
Тус аймагт өмнө нь хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сард Бугат сумын нутагт галзуу чоно хүн ноцсон хэрэг гарч байсан юм.
ZALUU.COM

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sarahcycle: корсет после беременности фото бандаж для тепловоза где купить корсет после шунтирования цена ушить...
  • JeffreyNot: офисный водитель на авто компании вакансии —— работа водителем на автобусе межгород работа...
  • Aaronphora: водитель работа вакансия —— тануки подольск вакансии водитель доставки водитель газели...
  • HubertBUP: работа вахтами на севере водителем —— ищу работу водителя в ташкенте найти работу водитель с...
  • Scottingex: вакансия водителя полоцк новополоцк —— работа дальнобойщик в краснодаре водитель работа...