|

СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ

32199
Тамир тасарч сөхөрөх дөхөхөд
Тамхи асааж жаахан суулаа
Хань ижил минь үр хүүхэд минь
Хамгын түрүүнд нүдэнд харагдлаа
Суралцахын хажуугаар өдөр шөнө ч ажиллаад ядархад
Үнэндээ цааш чадахгүй санагдавч
Эцгийнхээ захисныг тодхон саналаа
Зүрхэндээ тээсэн ээж ааваө
Жаргаанаа гэсэн амлалтаа ч саналаа
Элбэг баян эх орныхоо
Энгүй тансаг байгалыг төсөөлж
Энэхэн газарт санаснаа гүйцээгээд
Эргэж харих өдрийг бас төсөөлж
Шүд зуугаад бослоо хүч нэмсэн байна
Сэтгэл санаа хүртэл сайхан болсон байна
Ажилаа хийн шамдаж асгарсан хөлсөө шувтарч
Аялгуу сайхан ардын дуу амандаа аялан зүтгэнэ…
ТИЙМЭЭ
Миний цөөхөн МОНГОЛЧУУД
Хэл нэвтрэхгүй хүмүүстэй
Хийж үзээгүй ажилтай
Хоол болохгүй хүнстэй
Хүний газар амьдрахдаа
Хэцүү гэж ажлаас зугтаалгүй
Харь оронд нэрээ гутаалгүй
Хөдөлмөрөө үнэлүүлж амьдарлаа залгуулдгым
Хамгын хүндийг нь монголчууд нугалдгым
Сэтгэл санаа ахархан зарим нь
Савангын дууриар биднийг төсөөлнө
Санаа амар замаас мөнгө олж
Сайхан газар жаргана гэж эндүүрнэ
Үнэндээ бид морь мал шиг
Өдөр шөнийг умартан зүтгэдг юм
Үр хүүхэд хань ижлээ
Үгүйлэн санаж сэтгэлдээ уйлдаг юм
Нутаг ус гал голомтоо
Нууцхан санаж гансран байдаг юм
Эцэг эх элгэн садандаа
Эргэж харихыг хүсэн байдаг юм
Хүний нутагт нэгнээ түшдэг
Хүнлэг сайхан хүмүүс олон байна энд
Олиггүй зантай барцгүй хавсрах
Олон бишээ муу хүн ганц нэг ч байна
Эх нутгаа магтаж харийн орныг муулахгүй
Эндхийн соёлыг гайхаж эх орноо ч муулахгүй
Хүсэл зоригоо гүйцээхэд энд боломж байна
Хамгаас нандин сэтгэлийн гүнд эх орон минь байна
Аз жаргал зугаа цэнгэл хөөгөөгүй
Амьдархын эрхээр энд ирсээн
Амьдрах боломж замыг хайсаар
Аргагүйн эрхэнд ингэж явнадаа
Эх орондоо хөдөлмөрөө зориулаад
Энгүй сайхныг нь бүтээмээр санагдавч
Хэнб гуйан хийсэн үйлийн үрийн
Хэсэгхэн золиос нь бид юм болдоо
2018.06.29

 

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Malinda: If you are going for best contents like myself, simply pay a visit this web site daily for the reason that...
  • Steveveilt: Great forum posts. Appreciate it! difference between cialis and levitra http://ciaonlinebuyntx.com/ is...
  • GreggMum: Free of charge Hairy Pussy Fucking and much more.
  • yeezy shoes: I enjoy you because of all your effort on this website. Ellie really loves setting aside time for...
  • Steve: I’m not sure exactly why but this weblog is loading incredibly slow for me. Is anyone else having this...