|

Аймаг чинь шүлхийд нэрвэгдчихлээ, аялж, зугаалахаа хэзээ зогсоох вэ Ц.Мөнхнасан дарга аа?

Энэ арай  хэтэрнэ ээ. Архангай аймгийн Өлзийт, Хашаат, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Батцэнгэл суманд шүлхий өвчин гарч хорио, цээрийн дэглэм тогтоогоод байна.    Өнгөрсөн өвлөөс эхэлсэн шүлхийн “нүүдэл” газар авсаар хавар, зунтай  золголоо. Одоо ч  шүлхийн голомт хумигдахгүй, улам хүрээгээ тэлсээр. Хамгийн сүүлд гэхэд Архангай аймгийн төвийн ойролцоо шинэ цэг бүртгэгдсэн талаар ярьж байна.  Үндсэндээ аймгийн бараг 2/1 нь шүлхийд нэрвэгдчихлээ. Амралт, аялал зугаалгын цаг эхэлсэн энэ үед Архангайд онц байдал зарласан нь  аялал жуулчлалаар мөнгө олж, амьжиргаагаа залгуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндрэлтэй асуудал болж байна.  Мөн баруун аймгуудыг зорих аялагчдын хувьд шинэ маршрутаар зам тойрч зорчино. Энэ бол наад захын асуудал болоод байна.  Харин шүлхийн голомтод бараг жил болж буй малчид, иргэд ямар  хохирол амсч байгаа нь ойлгомжтой.  Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАН УГ НЬ МАЛЫН ЭМЧ

Уг нь Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан малын эмч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Өсөхбаяр нь малын зоо техникч мэргэжилтэй. Сэтгэл, зүтгэл байвал мэргэжлийн хүмүүс шүлхийн асуудлыг тэр дор нь шийдчихнэ.  Харин тэдэнд сэтгэл, зүтгэл ч алга. Харин ч бүр үл тоосон байдалтай хандаж ирсэн нь асуудлыг өдий болтол нь дэвэргэж орхилоо.  Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ.  Өнгөрсөн өвөл Хотонт суманд хамгийн анх шүлхийн голомт бүртгэгдсэн.  Түүнээс хойш арга хэмжээ авалгүй, шүлхийн асуудлыг нуун дарагдуулсаар газар авахуулав.   Малын эмч, зоо техникч мэргэжилтэй аймгийн удирдлагууд шүлхийн асуудалд ингэж хандаж байгаа юм чинь хөгжлийн бодлого, аялал жуулчлал гээд бусад салбарыг яаж гурилддаг гэдэг нь тодорхой.   2017 онд Архангай аймаг өрсөлдөх чадварын судалгаагаар 21 аймгаас 20-д,  ХАА-н салбар нь  ажил үйлсээрээ сүүл мушгижээ. Энэ бүхэн аймгийн удирдлагууд хэрхэн ажиллаж байгааг  харуулж байна.

АЙМАГ НЬ  ШҮЛХИЙД НЭРВЭГДЭЭД БАЙХАД ГАДААДАД АЯЛААД ЯВДАГ ЗАСАГ ДАРГА БАЙНА

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан ажлаа аваад хоёр жил болж байна.  Үүнээс хойш бараг 15  удаа гадаадад “аялжээ”.  Хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сард  гэхэд Солонгос яваад ирсэн байна. Аймаг нь  шүлхийд нэрвэгдээд байхад тэр гадаадад аялаад явдаг. Үгүй ээ мөн ичдэггүй хүн ээ.   Саяхан УИХ дээр Төрийн албан хаагчдын гадаад томилолтын зардалд 23 тэрбум төгрөг зарцуулсан тухай ярьсан.   Энэ зардалд тодорхой хэмжээний  жин дарах хүмүүс нь Архангай аймгийн удирдлагууд. Тэд ажилдаа ингэж л хандаж, төрийн мөнгөөр аялаж зугаалахаа л бодож байна. Мөн аймагтаа онц байдал зарлачихаад Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон бүсийн тэмцээнд аймгийн Засаг дарга өөрөө биечлэн оролцжээ. Онц байдал зарлана гэдэг одоо тоглоом юм уу хаашаа юм. Хэлэх үг олдохгүй юм.  Ц.Мөнхнасан Архангай аймгийн Засаг даргын ажлыг ёстой  л шавартай нь хутгаж байна.

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ӨӨРСДИЙГӨӨ ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЖЭЭ

Бас нэг инээдтэй асуудал байна.  Аймгийн удирдлагууд өөрсдийгөө Төрийн дээд шагналд тодорхойлжээ.

Тухайлбал, Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа нар “Алтан гадас” одон авах юм байх.  Аймаг нь өрсөлдөх чадварын судалгаагаар сүүл мушгиж,  шүлхий өвчиндөө нэрвэгдээд байхад тэд хуралдаж, өөрсдөдөө шагнал өгүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ шийдвэр өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан байна.  Яг л ид шүлхийн дэгдэлт нэмэгдэж байсан цаг үе л дээ.   Аялал зугаалга, тэмцээн сайн зохион байгуулж, төрийн мөнгөөр “тоглосон” л гэж өгөхгүй юм бол тэдэнд энэ шагнал ч арай л гоёдох байх.  Засаг дарга  Ц.Мөнхнасан өнгөрсөн оны есдүгээр сард  татвар төлөгчдийн 196 сая төгрөгөөр авсан “Ланд-200” маркийн автомашинаа мөргөлдүүлж, төрд хохирол учруулсан.   Энэ асуудалд хэн ч хариуцлага яриагүй. Нэг хэсэгтээ шуугиад л өнгөрсөн байдаг.  Энэ мэтчилэн Архангай аймгийн Засаг даргын тансаглал хэрээс хэтэрч байна. МАН-ын боловсон хүчин ийм л сэтгэл, зүтгэлээр ажиллаж байна. Аймаг чинь шүлхийд нэрвэгдчихлээ,  аялж, зугаалахаа хэзээ зогсоох вэ? Ц.Мөнхнасан дарга аа…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Stevennak: http://en-erteam.nprotect.com/ 2013/01/microsoft-security-bul letin-summary-for_9502.html...
  • Mitchel: What’s up to every , because I am genuinely eager of reading this webpage’s post to bbe updated...
  • WilliamRop: «Гипермаркет цветов» – широкий ассортимент шикарных букетов на выпускной и последний звонок. «Гипермаркет...
  • Bryanetece: Get me friends plis
  • Joxi Tube: joxi tube