|

ЭРДЭНЭТ-ОВООТЫН ЧИГЛЭЛИЙН 542 КМ ТӨМӨР ЗАМЫН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛЖ ДУУСАВ

35634
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэт-Овоотын шинэ чиглэлийн төмөр замын барих төслийг Төрөөс төмөр замын тээврийн талаарх баримтлах бодлогын баримт бичигт тусгана.
Ирэх оны хавар эхлэх энэ төмөр зам ашиглалтанд орсноор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших 255 сая тонны сайн чанарын коксжих нүүрсний нөөц бүхий Овоот уурхайгаас жилдээ 5 сая тонн нүүрс олоборлох юм. Эрдэнэт-овоотын төмөр замыг цааш ОХУ-тай Арц суурин боомтоор холбох төлөвлөж байна. Харин ОХУ-ын тал Арц суурингаас Транссибирийн төмөр замтай Тува улсын Кызелийн боомтоор холбох юм. Ингэснээр ОХУ, Монгол, БНХАУ-ын Эдийн засгийн коридорын нэг хэсэг болох юм байна. Уг төслийг Засгийн газарт өргөн бариад буй талаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулах үеэрээ, “ТЭЗҮ-г дуусаад төслийн ажил эхлэхэд бэлэн, төслийн ажлыг ирэх оны гуравдугаар сард эхлүүлэх амлалт аваад явж байна. Яамны хэмжээнд бүхий л талын дэмжлэгийг үзүүлж байна. Бодлогын баримт бичигт тусгана. Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтанд орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой болох юм” гэж байна.
Төмөр замын төслүүд:
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэл-Энэ төмөр замын ажил одоогоор зогссон байдалтай байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын талтай 2015 онд ерөнхий нөхцөлөө тохирч хүргүүлсэн. Хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх талаар яриа хэлэлцээр үргэлжилж байгаа аж.
  • Нарийнсухайтын төмөр зам-Өмнө хийсэн ТЭЗҮ-ийг иж бүрэн шинэчилснийг ЗТХЯ-нд Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн. Тухайн чиглэлд байгаа автозам болон бусад дэд бүтэцтэй холбогдсон асуудлыг бүрэн шийдээгүй байна.
  • Эрдэнэт-Овоотын чиглэлийн 542 км төмөр замын ТЭЗҮ-г 2018 оны эхний улиралд дуусч, одоо ТЭЗҮ-г орчуулах ажил дээр явааг концесс эзэмшигч тал мэдэгдэж байгаа. Энэ чиглэлийн төмөр зам нь 3 улсын Эдийн засгийн коридорын төсөл хөтөлбөрт багтсан бүтээн байгуулалт юм. Монголын талаас Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай концесс эзэмшигчид цөөнгүй уулзалт хийснийг хамгийн тохиромжтой боломжийн хувилбар гэж үзэж буй. “Нортерн Рэйлвэйс” компанийн хэрэгжүүлж байгаа уг төслийн нийт өртөг 1.2-2.5 тэрбум ам.доллар. Жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох юм.
  • Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэл-Энэ оны 6-р сард Засгийн газрын хуралдаанаар Төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар буюу концессын гэрээгээр барьж байгуулахаар шийдвэрлэсэн.
Засгийн газрын хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Дээрх төслийг УИХ-ын чуулганаар дэмжвэл Зүүнбаян-Ханги чиглэлд 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлд 780 км төмөр зам барих юм. Төмөр замыг барьснаар экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
  • Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх боловч коксжих нүүрс, зэсийн баяжмал, барилгын материал, металл хийц зэргийг давхар тээвэрлэх боломжтой.
  • Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн төмөр зам нь ОХУ-ын Тува улсын Кызыл хотоор дамжих Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбогдоно. Ингэснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридор бий болж, хоёр хөршийн төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээл, далайн боомтод хүрэх гарцтай болох юм.
 Б.Болд
http://montsame.mn/read/96135

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...
  • live blackjack gratis: If you believe that the market will always act with certainty, also it be looking for a rude...
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо