|

Аймгийн наадмуудад өндөр цолтон түрүүлэх ёсгүй гэж үү? Зууны мэдээ 22 минутын өмнө

35874
Ийм нэгэн “тёором” бий болоод удлаа. Хаа нэгтээ аймагт наадам болоход улсын өндөр цолтой бөхчүүд баг болон очиж барилддаг. Тэгсэн хэрнээ тэд түрүүлж чаддаггүй. Барилдааны явцад дөрөв, тавын даваанд л унасан байдаг болсон. Яагаад вэ гэвэл тэд найраа хийх гэж л очдог болсон нь үнэн юм. Энэ байдлыг мэдсэн аймаг, орон нутгийнхан найраанаас айгаад баяр наадмаараа гаднаас очсон бөхчүүдийг барилдуулахгүйгээр зөвхөн аймгийнхаа харьяатуудыг барилдуулдаг, цол хүртээдэг болсон. Тэр жил Завхан, Архангайнхан ойн баяраараа тэгж барилдуулаад аймгийн арслан, заан төрүүлж байлаа. Түүнээс хойш уг “туршлага” сүрхий дэлгэрсэн гэж болно. Сая ч бас л тийм юм боллоо. Ингэхээр орон нутагт наадмын бөх гэдэг юм онцын сонирхолгүй хэн нэгэн дэглэсэн “жүжигэрхүү” юм болчихоод байна л даа.
Булган, Дорноговь аймагт даншиг наадам гээч боллоо. Мөн л наадмын эхний өдөр өөрийн харьяат бөхчүүдээ (Булган аймаг, цэргийн цолтнууд) барилдуулж аймгийн арслан, заан шинээр төрүүлж авлаа. Ингэснээр энэ зун 18 аймагт шинэ арслан “үйлдвэрлэсэн” юм. Тэр дотор аймгийн арслангийн энтэй нэгэн ч бий л байх. Гэвч олонх нь дахиад энэ цолоо баталж чадахааргүй бөх цол авлаа гэмээр байгаа юм. Ер нь аймгууд энэ янзаар наадамлаад байвал барилддаг бүхэн нь аймгийн арслан болж таарах нь гэсэн бодол төрж байна. Цол олгох зорилготой ийм барилдаан зохион байгуулж байгаа нь жалга довын явцуу үзлийнх нь нэг хэлбэр гэж ч болно. Монгол үндэсний бөхийн уламжлал ч биш. Урьдын бөхчүүд долоон хошуу даншиг наадмаа хэсч барилддаг л байсан юм билээ. Харин хошуу нутгийнхаа наадмын бөхийн түрүүг гадагш алдахгүйн тулд шударгаар өрсөлддөг байсан тухай домог болсон яриа зөндөө байдаг. Одоогийнх шиг найраа хийж будлиан тарьж байсангүйг түүх гэрчилдэг шүү дээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...
  • live blackjack gratis: If you believe that the market will always act with certainty, also it be looking for a rude...
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо