|

Ч.ЧАГНААДОРЖ: ТЭДЭНД ХУУРТАЖ…

36038

Мөр хадгалсан хөрстийг зүсэж АЛТ-аа ухуулав, баяжсангүй
Мөнгөн оргилтой уулсаа нурааж НҮҮРС-ээ ухуулав, бэлжсэнгүй
Амь даасан тэнгэрээ уурлуулж ЗЭС-ээ ухуулав, мандсангүй
Амьдрал бичсэн судраа шатааж ГУУЛЬ-аа ухуулав, дэвжсэнгүй
Өвөг дээдсийн шарилийг цочоож ХҮДЭР-ээ ухуулав, өөдөлсөнгүй
Үлэг гүрвэлийн ясыг үйрүүлж УРАН-аа ухуулав, сайжирсангүй
Сүг зурагтай агуй цөмлүүлж МӨНГӨ-өө ухуулав, урагшилсангүй
Сүүлчийн үлдсэн модоо огтолж ЦАЙР-аа ухуулав, ахисангүй
Талын нүдэн нуураа сохлож ЖОНШ-оо ухуулав, цэгцэрсэнгүй
Таанын цэнхэр хөндийг дүлийрүүлж НЕФТ-ээ ухуулав, хөгжсөнгүй
Үр хойчийнхоо тавиланг өмлөж ИРЭЭДҮЙ-гээ ухуулав, ухаарсангүй
Үхлийн хар үүдийг нээж ЭХ ОРОН-оо ухуулав, гэгээрсэнгүй
Эмээгийн залбирдаг бурхан зүрхтэй юм болохоор
Ээжийн шүтдэг судар хэлтэй юм болохоор
Элэнцийн тахисан овоо сүнстэй юм болохоор
Эцгийн түшсэн хангай савдагтай юм болохоор

Шунал нь дэндсэн улс төрчдөөс Монголоо бид буцааж авна
Шударга үнэний дэнсэн дээр Эх орон минь гэж заавал бичнэ

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...
  • live blackjack gratis: If you believe that the market will always act with certainty, also it be looking for a rude...
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо