|

Хэнтийн нөхөн сонгууль намуудын 2020 оны хувь заяаг шийднэ

5b68fdf0af42b2.18615644

МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох болсон тухайгаа мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд АН-ын ҮБХ ч хурлаа хийж, СЕХ-нд сонгуульд оролцох бичиг баримтаа хүргүүлснээр дээрх намууд нэр дэвшигчээ хэзээ тодруулах бол гэсэн хүлээлтийг нийгэмд үлдээчихлээ.

Мэдээж тус хоёр нам гуравдагч хүчин МАХН-ын нэр дэвшигч хэн байхаас хамаарч намаасаа хамгийн супер гэсэн хүнээ олонд зарлах нь дамжиггүй. Хэдийгээр МАХН-аас Бага чуулганаа хийснийхээ дараа нэр дэвшигчээ тодруулна гэж мэдэгдсэн ч ямар ч өрсөлдөгчгүйгээр намын дарга Н.Энхбаярыгаа тус тойрогт сойно гэдгийг хэн хүнгүй л таамаглаж байна. Угтаа бол тус намын ганц хүлээж байсан зүйл нь 42 дугаар тойрог. Эд энэ тойрогт ялалт байгуулж байж ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийнхаа хувь заяаг шийдэх учраас хамгийн магадлал ихтэй, улс төрд одоог хүртэл нэр нөлөөтэй яваа Н.Энхбаярыгаа нэр дэвшүүлж ялалт авчирна хэмээн аль хэдийнэ тооцоолж зургаа зурчихсан гэсэн үг.

Харин МАН-ын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга З.Ганбямба нарын хэн нэр дэвших бол гэсэн хүлээлт байна. Хэдийгээр Ерөнхий сайд өмнө нь намын бүлгийн хурал дээрээ нэр дэвшихгүй хэмээн мэдэгдэж байсан ч өчигдөр болсон Бага хурлын үеэрээ итгэл дүүрэн “УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвших эрхмийг тодруулна” хэмээн онцолсон нь анхаарал татсан юм. Ерөнхий сайдын хувьд тэрбээр тус тойрогт нэр дэвшлээ гэхэд түүний хуурай дүү УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын зүггүйтлийн талаар иргэд нь ам асуугаад зогсохгүй өрсөлдөгч нэр дэвшигчид нь хар пиараа болгон ашиглах нь дамжиггүй. Тиймээс л тус тойрогт МАН-ын хэн ч нэр дэвшсэн бай хэцүүхэн сорилт болно гэдгийг онцолж буй юм.

АН-ын хувьд одоогоор хэвлэлээр бичигдсэн нь УИХ-ын гишүүн Гарамгайбаатар, Д.Дагвадорж гэж байгаа ч энэ нь баталгаатай мэдээлэл бус. Товчхондоо бол тус намынхан нэр дэвшигчээ сонгосон ч хэн хүний санаанд оромгүй хүнийг гэнэт зарлана гэсэн үг. Ямартай ч улс төрд нөлөө бүхий гурван намын зураглал нэг иймэрхүү. Тэгвэл өнгөрсөн хугацаанд унтаа байдалд байсан жижиг намууд ч Хэнтийн 42 дугаар тойргийг алдахгүй гэсэндээ нойрноосоо сэрж хурал хуйгаа хэдийнэ хийгээд эхэлчихэж.

Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “Үнэн ба зөв” хэмээх нам мэндэлж байсан. Тус нам нь дан залуусаас бүрдсэн гэж байсан ч үүний ард “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу бий гэдэг нууц задарч үнэн болсон. Ямартай ч тус намынхан өчигдөр АН, МАН хоёртой зэрэгцэж хурлаа хийж, УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан байна. Тэгэхээр тус намаас нэр дэвших хүн нь мэдээж Ш.Сайхансамбуу байж таарна.

Дараагийн нэг жижиг нам нь ИЗНН. Унтаа байдалд байсан тус намынхан өнгөрсөн амралтын өдөр Төр хурахын аманд хуралдаж бас л нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргаж СЕХ-нд бичиг баримтаа явуулж нэр дэвшигчээ зарлахаар болжээ. Ямартай ч том жижиг гэлтгүй намууд энэ удаад УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын ялалт байгуулсан тойрог дээр ана мана үзэж, хэн нь парламентын хаалгаар орж ирэх бол гэсэн хүлээлтийг өнөөдрөөс эхэлж бий болголоо.

Юутай ч Хэнтийн 42 дугаар тойрогт хэн ялснаас нь шалтгаалж ирэх 2020 оны УИХ сонгуульд аль нам ялалт авчрах вэ гэсэн дүр зураг гарч ирэх бололтой.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11555

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sarahcycle: корсет после беременности фото бандаж для тепловоза где купить корсет после шунтирования цена ушить...
  • JeffreyNot: офисный