|

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын эвдрэлийг засчээ

36158

Их хэмжээний аадар бороо үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэснээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд эвдрэл үүсч, нүүрсний тээвэр хийхэд эрсдэлтэй болсон. “Гашуунсухайт автозам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд автомашинууд уртын тээвэрлэлт хийх боломж бүрдээд байна. “Гашуунсухайт автозам” компанийн удирдлагуудын мэдээлж буйгаар пүрэв гарагийн 10 цаг 30 минутад автомашинуудыг ачилт хийлгэхээр уурхай руу нь хөдөлгөсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” болон орон нутгийн Тавантолгой компаниуд өнөөдрөөс /2018.08.10/ эхлэн сунасан маршрутаар тээвэрлэлт хийж байна. Нүүрсний автомашинууд шөнийн цагаар ажиллахгүй, 08-20 цагийн хооронд тээвэр хийх юм. Үүнд хөдөлгөөнт эргүүлүүд 24 цагийн турш хяналт тавих үүрэг хүлээжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозам долдугаар сарын 14-нөөс хойш есөн удаа үерт автаж, үүний улмаас нүүрс тээвэрлэлтийн хэмжээ түр хугацаанд буурсан. Гэхдээ компаниуд Цагаан хадны боомтод нөөцөлсөн нүүрсээ экспортолж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан юм.

2018 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс  1.6 тэрбум ам.долларын 20.5 сая тонн чулуун нүүрс  экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 206.6 сая ам.доллараар их боловч, биет хэмжээний хувьд 304.7 мянган тонноор буурсан аж. Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан үзүүлэлт юм.

Нүүрсний тээвэрлэлт түр хугацаанд саатсан ч, улсын баяр наадмын өмнө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ хуралдаж, зам засварын эрсдэлийн зардлыг баталснаар шуурхай арга хэмжээ авч чадсаныг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд хэлэв.

Дашрамд дурьдахад, энэ сарын 9-ний өдөр Гашуунсухайтын боомтоор ачаатай 829, хоосон 570 автомашин нэвтэрсэн байна.

Б.Анир

http://www.zaluu.com/read/274g61a9a

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sarahcycle: корсет после беременности фото бандаж для тепловоза где купить корсет после шунтирования цена ушить...
  • JeffreyNot: офисный водитель на авто компании вакансии —— работа водителем на автобусе межгород работа...
  • Aaronphora: водитель работа вакансия —— тануки подольск вакансии водитель доставки водитель газели...
  • HubertBUP: работа вахтами на севере водителем —— ищу работу водителя в ташкенте найти работу водитель с...
  • Scottingex: вакансия водителя полоцк новополоцк —— работа дальнобойщик в краснодаре водитель работа...