|

Хөвсгөл нутгийн жимсээ хямд үнээр худалдаж байгаа бүсгүй

2018-08-30_17.58.52

Чингис зочид буудлын Sky их дэлгүүрийн баруун хойд талын талбайд хичээлийн шинэ жилийг угтаж хичээлийн хэрэгсэл, хувцас болон хүнс, ногоо, жимсний худалдаа явагдаж байна.

Энэхүү худалдааны баруун тийшээ харсан саравчны урд талаасаа гуравдахь эгнээнд Монгол эх орны байгалийн үзэсгэлэнт газар нутгийн олон төрлийн жимсийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хувиараа ажил эрхэлдэг бүсгүй худалдаж байна.

Аялал жуулчлалын мэргэжилтэй тэрээр “Аль нэгэн байгууллагад амьдралд хүрэлцэхгүй цалин багатай ажил хийснээс хувийн бизнес хийсэн нь ахуй, амьдралаа өөдтэй авч явахад илүү боломжтой юм. Монгол жимс энэ жил ховор байгаа учир гадуур үнэтэй байгаа. Манайх хамгийн доод үнээр худалдаж байна” хэмээн хэлсэн юм.

Хөвсгөл нутгийн амттат жимсний үнийг та бүхэнд сонирхуулъя.

Нохойн хошуу, самар 1 кг нь 10 000, цагаан мөнгө 1 кг нь 15 000, үхрийн нүд, аньс 1 кг нь 13 000, мойл, нэрс 1 кг нь 8000, монгол шийгуа 1 кг нь 1000,  монгол алим 1 кг нь 5000 төгрөгөөр худалдаж байна. Энэхүү худалдаа нь есдүгээр сарын 7-ныг дуустал болно.

Б.Баярмаа

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Alexeybep: Предлагаем микрокредитование для всех россиян на лучших условиях в интернете ! Нужны деньги,а до зарплаты...
  • Nomon Frone: from whom to buy yourself best https://stairsprom.ru/uslugi/ – stair railings in your house
  • Kiaflerb: buy kamagra online
  • DavidShita: Hot girls looking for sex in your city: https://hec.su/jVkJ?&akwtv =vLnLc46
  • Eyeflerb: kamagra 50mg