|

Сумын Засаг дарга хандив нэрээр 25 орчим сая төгрөг авчээ

231322-09102018-1539043407-480881250-bayanhongor

Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан нь иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Шалгалтаар С.Баярсайхан нь тус аймгийн төвд сумын соёл урлагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж “Шижир Аранжин” ХХК-иас 10 сая, Баянхонгор хайрхан уулын тахилгын арга хэмжээнд зориулж “Сод Мичид” ХХК-иас 300 мянга, “Монгол болгар гео” ХХК-иас 150 мянга, тус сумын “Хөгжлийн төвийн барилга”-ын засвар үйлчилгээний зардалд зориулан “Хонгор Манхан” ЗБН-өөс 15 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг тус тус авчээ.

Аймгийн төвд сумын соёл урлагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж “Шижир Аранжин” ХХК-иас 10 сая төгрөг авчээ

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд дээрх зөрчлийг гаргасан С.Баярсайханд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг үндэслэн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариуг Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас хүссэн байна.

Түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохдоо Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, цаашид уг зөрчлийг давтан гаргуулахгүй байх, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулжээ.

Р.Адъяасүрэн 

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Jamesnot: If you invested $1,000 in bitcoin in 2011, now you have $4 million: http://cutt.us/c5Fpdx
  • Stevenspalp: Invest $ 15,000 in Bitcoin once and get $ 70,000 passive income per month: http://cutt.us/4DFzms45
  • salvadorlp18: New project started to be available today, check it out http://fleshlitevideos.allprob log.com/?kali...
  • RobertTrara: как поднять СЃРІРѕР№ рейтинг
  • ContactForm: Ciao! nutag.mn We offer Sending your commercial proposal through the Contact us form which can be found...