|

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга нь гадны компанийн ТУЗ-ийн гишүүн болжээ

712-153904402010-9-3-550x300
Сүхбаатар аймагт сүүлийн хоёр жил уул уурхай идэвхжиж,  лицензийн наймаа газар авч улстөр, бизнесийн бүлэглэлүүд  нөлөөгөө тогтоож эхэлснийг нутгийн иргэд хэвлэлээр ярьж, бичих болсон. Иргэдийн яриаг баталж буй нэг баримт бол  тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Мандахнар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Батсайхан нар БНХАУ-ын Жин Жөү Бао Хуй ХХК-ийн оролцоотой “Андын илч” компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон байна. Гишүүдийн урамшуулалд одоогийн байдлаар улиралд нэг сая төгрөг олгож байх тогтоол гарчээ. “Андын илч” компани өмнө нь  ХЦ-ийн 019 дүгээр анги болон өмнөд хөршийн компанийн мэдэлд байсан. Өдгөө орон нутагт өмчийн 49 хувийг шилжүүлсэн нь  сайн хэрэг боловч ТУЗ-ийн гишүүдийг сонгосон байдал шүүмжлэл дагуулаад байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын нэг компани, ХЦ-ийн 119 дүгээр ангийн хамтын эзэмшилд байсан “Андын илч” компанийн 49 хувийг орон нутагт шилжүүлсэн ч ТУЗ-ийн гишүүнээр ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн болон тус намаас сонгогдсон сумын Засаг дарга гэхчилэн нэг намын хүмүүсийг сонгожээ. Өдгөө Сүхбаатар аймгийн 13 сумын 12-т нь уул уурхайн нийт 127 лицензийг 78 аж ахуй нэгж эзэмшдэг. Сумын Засаг дарга нарын зүгээс аж ахуй нэгжид уул уурхайн зөвшөөрөл олгохдоо иргэдээс асуудаг тогтолцоог байхгүй болгох асуудлыг аймгийн удирдлага болон АМГТГ-т түлхүү тавиад байгаа юм.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sarahcycle: корсет после беременности фото бандаж для тепловоза где купить корсет после шунтирования цена ушить...
  • JeffreyNot: офисный водитель на авто компании вакансии —— работа водителем на автобусе межгород работа...
  • Aaronphora: водитель работа вакансия —— тануки подольск вакансии водитель доставки водитель газели...
  • HubertBUP: работа вахтами на севере водителем —— ищу работу водителя в ташкенте найти работу водитель с...
  • Scottingex: вакансия водителя полоцк новополоцк —— работа дальнобойщик в краснодаре водитель работа...