|

Дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар түүжээ

5bbc048e2f3d71.65191084

Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүүг зөвшөөрөлгүй түүж байсан хүмүүсийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрынхан саатуулжээ.

Тодруулбал, тус аймгийн Дархан сумын нутагт энэ сарын 2-ны орой “Ниссан патрол” маркийн автомашинд шалгалт хийжээ. Шалгалтаар тээшинд нь шуудайлж бэлтгэсэн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндэс байсан аж. Хамгийн гол нь уг машинд зорчиж явсан хүмүүс зөвшөөрлийн ямар ч бичиг баримтгүй байсан тул мөрдөгч, мэргэжлийн хяналтынханд шилжүүлсэн байна. Уг хэрэгт Хэнтий аймгийн харъяат Х, Б, Архангайн иргэн Т, Улаанбаатар хотод оршин суух Б гээд 20-50 настай 11 хүн холбогджээ.

Уг ургамлыг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан энэ оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны нэгдүгээр сарын 01 хүртэл таван жилийн хугацаанд түүж бэлтгэх, гадаад улсад экспортлохыг хориглохоор БОАЖ-ийн сайд шийдвэрлэсэн. Гэвч хууль, журам зөрчин ховор ургамлын үндэс түүх явдал гарсаар байна.

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл