|

“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙН АСУУДЛЫГ ШҮҮСЭН ШҮҮГЧИД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БАЙВ УУ

olloo_mn_1539136669_352

Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Дээд шүүхээр энэ асуудлыг хэлэлцэж 49 хувийг “Монголын зэс корпораци” эзэмших ёстой гэсэн шийдвэрийг гаргасан юм.

Гэхдээ энэ шийдвэр нь эргэлзээтэй төдийгүй дээрх үйлдвэрийг төрийн мэдэлд шилжүүлсэн хувьчлалын асуудал эвгүй байдалд орчихлоо гэж ярьж буй. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх, УИХ хоёрын шийдвэрт зөрүү үүсчихсэн гэсэн үг.

Энэ асуудалд УИХ-ын гишүүд болон өмгөөлөгчид өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Үндсэн хуулийн цэц нь Дээд шүүхийнхээ дээр байх уу, эсвэл Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой юу гэдэгт эргэлзэж байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ярихдаа “Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн УИХ-ын шийдвэр хэвээр байгаа. Хамгийн дээд шийдвэр нь хүчинтэй байж байгаа шүү дээ. Засгийн газрынхаа гаргах шийдвэрийг шүүхээр шийдсэн бол Засгийн газар энэ асуудлаа дахиад авч үзэх хэрэгтэй. УИХ-ын болон Цэцийн шийдвэр хоёулаа хүчинтэй байгаа. Сая шүүхийн шийдвэрүүдийг гаргахдаа ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар шүүсэн. Төрийн өмчийн хороонд байсан Одмаа гэдэг хүүхэн шүүгч болсон. Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон “Хөтөлийн цемент” шохойн үйлдвэр 49-ийнхөнд очсон.

Батсуурь гэдэг шүүгч Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга байсан. Шүүхэд орж хоёрхон жил болчихоод Дээд шүүхэд очоод тэндхийг толгойлдог болсон. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид асуудлыг  тасалж байгаа нь буруу. Хуулиар хориотой. Дээд шүүхэд “Эрдэнэт”-ийн асуудлаар болсон хуралдааныг Батсуурь  даргалсан юм билээ шүү дээ. Шийдвэр ер нь урьдчилж гарчихаад байгаа шүү дээ. Одоо  бол төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ, Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Цэцийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. 2005 онд Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гээд шийдвэр гарчихсан тогтоол бий.

Засгийн газрыг төлөөлж шүүх хуралд орсон хүмүүс Дээд шүүхийн ерөнхий шүүгчид дахин асуудал тавих боломжтой. Ер нь шүүх нөлөөнд автаж, замаас нь будилуулах гэж байна гэдгийг би урьдчилж хэлээд л байсан шүү дээ. Энэ хуйвалдаан хэзээ нэгэн цагт дуусна. Эцсийн шийдвэр гарчихлаа гэх мэтээр суртал ухуулга явуулаад байгаа атлаа УИХ-ын шийдвэрийг ерөөсөө ярихгүй байгаа шүү дээ.

Дээрээс нь  улсаас 100 тэрбум төгрөг Монголбанкнаас гаргаж байсан нь үнэн шүү дээ. Монголбанкны ерөнхийлөгч нь 49-ийнхний төлөөлөл болдог Н.Золжаргал байсан. Тэрбум төгрөгийг Эрдэнбилэгийн компани руу оруулаад садангийнх нь шахуу компанид дахиж шилжүүлээд гуравхан өдрийн дараа улсын өмч Пүрэвтүвшингийн хувийн данс руу шилжсэнээр эхний таван сая ам.долларыг төлчихсөн юм.

Энэ бүхнийг шалгуулах гэхээр шалгаж өгөхгүй байгаад л асуудал байна. Цагдаа нар хэр чинээгээрээ л ажиллаж байгаа ч  замд нь хайч тавид төвөгтэй байна” хэмээн ярьсан юм.

О.Сайхан
Оллоо.mn

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sarahcycle: корсет после беременности фото бандаж для тепловоза где купить корсет после шунтирования цена ушить...
  • JeffreyNot: офисный водитель на авто компании вакансии —— работа водителем на автобусе межгород работа...
  • Aaronphora: водитель работа вакансия —— тануки подольск вакансии водитель доставки водитель газели...
  • HubertBUP: работа вахтами на севере водителем —— ищу работу водителя в ташкенте найти работу водитель с...
  • Scottingex: вакансия водителя полоцк новополоцк —— работа дальнобойщик в краснодаре водитель работа...